Гишүүд
АМГАЛАН (1939-2018)
АКАДЕМИЧ ЖАНЦАНДОРЖИЙН АМГАЛАН (1939-2018) Химич, агрохимич, химийн технологич, механохимич 1939 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг зүүн Богдын Бөөтийн Ивээл хэмээх газар төржээ. 1952 онд Богд сумын бага сургууль, 1958 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 1958-196
АКАДЕМИЧ ЖАНЦАНДОРЖИЙН АМГАЛАН
(1939-2018)
Химич, агрохимич, химийн технологич, механохимич
1939 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг зүүн Богдын Бөөтийн Ивээл хэмээх газар төржээ.
1952 онд Богд сумын бага сургууль, 1958 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 1958-1962 онд МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн.
1971 онд ЗХУ-ын ШУА-ийн К.А.Тимирязевын нэрэмжит Ургамлын физиологийн институтэд “Действие микроэлементов (Мо, Со) на физилогические процессы и продуктивность томатов и картофеля, выращиваемых в Хангайской зоне МНР” сэдвээр дэд эрдэмтэн, 1979 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хөрс судлал, агрохимийн институтэд “Агрохимия микроэлементов (Mn, B, Cu, Zn, Mo, Co, Ni) в почвах Монголии, и их применение в земледелии Монголий” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2005 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1962 оноос ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнд ЭША, 1972 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1980 онд Химижүүлэлтийн секторын эрхлэгч, 1988 онд Монголын Химийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, 1996 онд Фосфоритын механохимийн лабораторийн эрхлэгч, Түүхий эдийн хими-технологийн салбарын эрхлэгч, зөвлөх, 2001 оноос ШУА-ийн Физик-математик, химийн салбарын бага чуулганы дарга, 2007 онд БОЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Eрөнхий сайдын дэргэдэх Шинжлэх ухаан, Технологийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын “Шинэ фосфорит” хөтөлбөрийн эрдэм шинжилгээний удирдагчаар сонгогдон ажиллаж байв.
1990 онд профессор, 1998 онд АНУ-ын Намтар судлалын хүрээлэнгээс дэлхийн шилдэг эрдэмтэнд олгодог “MAN OF THE 1997” өргөмжлөл, 2001 оны эрдмийн шилдэг бүтээлийг улсын хэмжээнд шалгаруулахад тэргүүн байр, ШУА-ийн шилдэг бүтээлийн анхны “Алтан медаль”, Монгол улсын ойн медалиуд, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол олгожээ.
Монгол орны хөрсний агрохими, эрдэс түүхий эд (зэс, молибден, хайлуур жонш, фосфорит, силикатын ба шил)-ийн хими-технологийн чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Химийн шинжлэх ухаан