Үйл явдал
ANSO-ийн удирдах зөвлөлд монгол улсын шинжлэх ухааны академ сонгогдож ажиллахаар боллоо.
ШУА-ийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны гуравдугаар Ерөнхий ассамблей 2023 оны 11-р сарын 4-5-ний өдрүүдэд БНХАУ-ын Чончин хотод зохион байгуулагдлаа. Уг хуралд дэлхийн 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож ANSO-ийн нийт 67 гишүүнээс удирдах зөвлөлд 6 гишүүн сонгогддог бөгөөд энэ удаа Монгол улсын ШУА сонгогдож өдөр тутмын удирдах дээд байгууллагад нь 2024-2026 онд ажиллахаар боллоо.
Тус уулзалтын үеэр БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, АНСО-ийн ерөнхийлөгч, бусад төлөөлөгчидтэй уулзаж Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр тохирлоо. Үүнд;
- “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан судалгааны лабораториудыг Монгол Улсад байгуулах,
- Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний нөөцийн солилцооны хүрээнд Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгаа хослуулах замаар Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран ажиллуулах гэрээ байгуулах.
- Монгол улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургууль (UCAS), Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашид хамтран ажиллах, боловсролын нэгдлийг хангаж, оновчтой, мэдлэг, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэлтийг хангах.
- АНСО-ийн хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх.