Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Үйл явдал

Археологийн судалгаанд хамтран ажиллах тухай

iy

Археологийн судалгаанд хамтран ажиллах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. 

Тус айлчлалын хүрээнд Монгол-Германы Хархорум Экспедиц, Монгол-Германы Орхон Экспедицийн хуучин гэрээний заалтуудыг хүчинтэй үлдээж, уг гэрээг 2029 он хүртэл дахин 5 жилээр сунгах нэмэлт гэрээнд Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, Германы Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч доктор Фридерике Флесс болон Бонны их сургуулийн Судлаачдын тэргүүн доктор Ян Бэмман нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд 1999 оноос Их Монгол улсын нийслэл Хархорум Орхоны хөндийд археологийн судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн судалгаа, шинжилгээний ажлын цар хүрээ, шинжлэх ухааны ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр улсын Ерөнхийлөгч нар 2000 оноос төслийг ивээлдээ авсан билээ.

← Бүх мэдээ