Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

АЮУШЖАВ (1916-1987)

АКАДЕМИЧ ГАНЖААГИЙН АЮУШЖАВ (1916-1987) Физикийн багш, физикч 1916 онд Богд хаант Монгол улсын Дөрвөд Далайхан аймаг, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутаг Билүүгийн гол гэдэг газар төрсөн. 1935-1936 онд ЗХУ-ын Москва хотноо Дорно дахины коммунист намын их сургууль (КУТВ), Улаа




АКАДЕМИЧ ГАНЖААГИЙН АЮУШЖАВ

(1916-1987)

Физикийн багш, физикч

1916 онд Богд хаант Монгол улсын Дөрвөд Далайхан аймаг, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутаг Билүүгийн гол гэдэг газар төрсөн.

1935-1936 онд ЗХУ-ын Москва хотноо Дорно дахины коммунист намын их сургууль (КУТВ), Улаанбаатар хотын Худалдааны техникумд багшилж байхдаа багш нарын оройн дээд сургуулийн Тоо-физикийн анги, 1942-1946 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн.  

1948-1955 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн аспирантурт суралцан, “Амтай цагаригийн соронзон орон” сэдвээр Физик математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1977 онд “Монгол орны газрын соронзон орны судалгаа” сэдвээр Физик математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1957 онд Доцент цол, 1964 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон.   

1955-1960 онд МУИС-д физикийн багш, физикийн тэнхимийн эрхлэгч, Багш нарын ба байгалийн ухааны факультетын декан, 1960-1961 онд МУИС-ийн Байгалийг судлах газрын дарга, 1961 онд ШУА байгуулагдахад эрдэм шинжилгээний ажилтан, Соронзон судлалын тасгийн эрхлэгч, 1964 оноос ШУА-ийн Хими-физикийн хүрээлэнгийн захирал, Физик-математикийн хүрээлэнгийн захирал, 1977 онд Математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.

Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Халх голын байлдааны медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиар шагнуулжээ.

Монгол оронд геофизикийн шинжлэх ухааны тулгуур судалгаа, түүний дотор соронзон орны судалгааг үүсгэн хөгжүүлсэн. Тогтмол соронзон орны судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэж, Монгол нутгийн тухайд онол, практикийн тодорхой тайлбар өгсөн бөгөөд соронзон орон эриний хувьслаар өөрчлөгддөг учир соронзон зураглалд тодорхой хугацаанд засвар хийх, хэмжилт явуулах 30-аад тулгуур цэгийг тогтоосон байдаг. 

  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ