Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БААСАНЖАВ

АКАДЕМИЧ НАЧИНЫ БААСАНЖАВ Их эмч, зүрхний мэс засалч 1944 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 1967 онд Монгол Улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсжээ. 1980 онд “БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох, эмчлэх” сэдвээр дэд эрдэмтэн, 1994 он



АКАДЕМИЧ НАЧИНЫ БААСАНЖАВ

Их эмч, зүрхний мэс засалч

1944 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн.

1967 онд Монгол Улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсжээ. 1980 онд “БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох, эмчлэх” сэдвээр  дэд эрдэмтэн, 1994 онд “Цусны бага эргэлтийн цусан хангамж ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1967-1977 онд Ховд аймгийн Мянгад сумын салбарын эрхлэгч, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 1977-1980 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1988 онд АУДэС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1989 оноос Анагаах ухааны хүрээлэнд секторын эрхлэгч, төслийн удирдагч, захирлаар ажиллаж байна. Анагаах ухааны мэс заслын салбарын эрдэм шинжилгээний төслийн ерөнхий удирдагч, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн эмнэлгийн мэс заслын клиникийн ерөнхий зөвлөхийн албыг давхар хашиж байна.

АНУ-ын Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, Австрали улсын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн, ОХУ-ын олон улсын дээд боловсролын академийн гишүүн, Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, мэс засал сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр сонгогдон ажиллаж байна.

2006 онд Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын эмч, 1996 онд Монгол Улсын хүний Гавьяат эмч, 1998 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1996 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1988 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 1990 онд “Шилдэг зохион бүтээгч” цолоор шагнуулжээ. АНУ-ын Нобелийн ба Английн Мари-Кури-гийн шагналтан.

Зүрхний мэс заслын салбарын олон талт судалгааны үр дүнд үнхэлцэг хальсны эд, эс, анатомийн тогтцын онцлогуудыг судлан зүрхний үнхэлцэг хальсны өрцтэй нийлж байгаа хэсэг нь бусад хэсгээсээ 0.1-02 мм илүү зузаан болохыг тогтоон зүрхний таславчийн цоорхойг зөвхөн тэр зузаан хэсгээс авч нөхөх шинэ аргыг боловсруулсан. Энэ хэсэг нь өрцний ширхэглэг эдийн үргэлжлэл гэдэг онолын дүгнэлт гаргасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрчээ. 

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ