Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БАДГАА (1933-2003)

Академич Дагвын Бадгаа (1933-2003) Хими-Биологийн багш, биохимич 1934 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Их өвөлжөө хэмээх газар төрсөн. 1944-1947 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын бага сургууль, 1947-1954 онуудад Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит төвийн 10 жилийн

БАДГАА (1933-2003)


Академич Дагвын Бадгаа

(1933-2003)

 Хими-Биологийн багш, биохимич

 

1934 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Их өвөлжөө хэмээх газар төрсөн.

1944-1947 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын бага сургууль, 1947-1954 онуудад Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит төвийн 10 жилийн дунд сургуулийг  дүүргэж, 1954-1958 онд Монгол Улсын Их Сургуульд суралцан хими-биологийн багш мэргэжил эзэмшин, биохимич  мэргэшлээр төгссөн байна.

1968 онд ОХУ-ын Москва хот дахь Тимирязевын Хөдөө аж ахуйн академид “Алимын сортыг  биохимийн ба технологийн үзүүлэлтээр үнэлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ  1978 онд “Монгол оронд ургадаг таримал ба зэрлэг жимс жимсгэнийн судалгаа ба тэдгээрийг иж бүрэн ашиглах нь” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1987 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1999 онд академич хэргэм хүртжээ.

1958-1961 онуудад Монгол Улсын Их Сургуулийн Органик-биохимийн тэнхимд багш, 1961-1964 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнд Биохимийн тасгийн анхны эрхлэгч, 1967-1981 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Биохимийн тасгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1990-1992 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1981-2001 онд ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн захирал, хүндэт захирлаар сонгогдон ажиллаж байв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,  Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнуулжээ.

Монгол орны жимс, жимсгэнэ болон гүйлс, хармаг, гоёо, алтан гагнуур, ягаан мүгэз, мухар цагаан зэрэг хүнсний ашигт ургамлын хими-технологийн судалгаа, ургамлын нийлмэл нүүрс ус болох пектин, арабиногалактоныг ялган цэвэрлэх, бүтэц байгууламжийг тогтоох судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Биохими, хүнсний хими-технологи, ургамлын химийн салбарт зонхилон ажиллаж ирсэн байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Химийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ