Мэдээ мэдээлэл
Байгууллага танилцуулах арга хэмжээ зохион байгуулав.
Байгууллага танилцуулах арга хэмжээ зохион байгуулав.
БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Боловсролын сургууль (College of Education, Seoul National University)-ийн зүгээс ШУА-д хандаж, солонгос судлалтай холбогдох судалгаа шинжилгээний ажилтай танилцах хүсэлт явуулсны дагуу 4 дүгээр сарын 4-ний өдөр байгууллага танилцуулах арга хэмжээ зохион байгуулав.
Сөүлийн Их Сургууль бол БНСУ-ын хамгийн шилдэг их сургууль бөгөөд тус сургуулийн харьяа Боловсролын сургууль нь “Гадаад хүнд солонгос хэл заах хөтөлбөр (Instructional Leadership Program for Korean as a Foreign Language, KFL)-ийг жил бүр хэрэгжүүлж, солонгос судлал хөгжиж буй улс оронд очиж судалгаа шинжилгээ, сургалтын орчинтой танилцдаг уламжлалтай ажээ.