Гишүүд
БАЛДОО (1925-2003)
АКАДЕМИЧ БАДАМТАРЫН БАЛДОО (1925-2003) Тоо физикийн багш, Философич 1925 онд Буриад-Монголын Мухаршибирийн районд төрсөн. 1959 онд Москвагийн Нийгмийн Ухааны Академийг төгсжээ. 1960 онд “Монгол дахь соёлын хувьсгал, соёлын байгуулалт” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1975
АКАДЕМИЧ БАДАМТАРЫН БАЛДОО
(1925-2003)
Тоо физикийн багш, Философич
1925 онд Буриад-Монголын Мухаршибирийн районд төрсөн.
1959 онд Москвагийн Нийгмийн Ухааны Академийг төгсжээ. 1960 онд “Монгол дахь соёлын хувьсгал, соёлын байгуулалт” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1975 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1947-1955 онд МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэст лектор, ухуулгын тасгийн дарга, 1959-1963 онд “ЭТСА” сэтгүүлийн монгол редакц, НТИ-ийн орчуулгын тасаг, МУИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч, “Үнэн” сонины хэлтэст ерөнхий эрхлэгч, 1963-1976 онд НТИ-ийн захирал, 1976-1984 онд БНСАУ, БНЭУ (Балба, Бангладеш, Шри-Ланка), БНУАУ (Австри)-д БНМАУ-ын Элчин сайд, 1984-1990 онд НУИ-ийн захирал, 1991-1999 ЗХАСТ-д зөвлөх, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2000-2003 онд ОУСХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.
1966-1976, 1985-1990 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ЭЗЦОДК-н гишүүн, 1961-1976, 1986-1990 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1960-1976, 1963-1976 онд МБТСЭ, МҮОХ-ны гишүүн, 1960-1976 онд МВХ даргын сонгуульт ажил үүргийг гүйцэтгэж байжээ.
1966, 1975 онд Алтан гадас одон, 1984 онд Тугийн одон (БНУАУ), 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны одон, Ардын хувьсгалын 40-80 жилийн ойн медалиудаар шагнуулжээ.
Монгол дахь соёлын хувьсгал, соёлын байгуулалт МАХН-ын удирдан чиглүүлэх үүрэг, капиталист биш хөгжил түүний хүчин зүйлс, Монголын тусгаар тогтнолын статус ба Орос, Хятадын их гүрний бодлого, ЗХА-дахь регионализмын үзэл санаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ба эдийн засгийн хөгжлийн сэдвээр бичиж, түүх философийн зохиолуудыг редакторлах, орчуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв.
- Жинхэнэ гишүүн
- Философийн шинжлэх ухаан