Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БАРСБОЛД

АКАДЕМИЧ РИНЧЕНИЙ БАРСБОЛД Геологич инженер, палеонтологич 1935 онд Улаанбаатар хотод төржээ. 1953-1959 онд Москвагийн С.Орджоникидзегийн нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийг геологич инженер мэргэжлээр төгссөн. 1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын Урьдкембрийн г

БАРСБОЛД

АКАДЕМИЧ РИНЧЕНИЙ БАРСБОЛД

Геологич инженер, палеонтологич

1935 онд Улаанбаатар хотод төржээ. 

1953-1959 онд Москвагийн С.Орджоникидзегийн нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийг геологич инженер мэргэжлээр төгссөн. 

1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын Урьдкембрийн геологи, геохронологийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Монгол орны говийн бүс нутаг дахь дээд цэрдийн хурдасны давхарга зүй, эртний сээр нуруугүй амьтад” сэдвээр   геологи-минералогийн дэд эрдэмтэн, 1979 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монгол орны цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлүүд” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын  зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1959-1961 онд Бороогийн алтны эрэл хайгуулын шинжилгээний ангид геологич инженер, 1961-1965 онд МУИС-д Геологийн салбарт багш, тэнхимийн эрхлэгч, 1965-1966 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1969-1988 онд БНМАУ-ын ШУА-ийн Геологийн хүрээлэнд Стратиграфи-палеонтологийн секторын эрхлэгч, 1988-1997 онд Геологийн хүрээлэнгийн захирал, 1997-2014 онд Палеонтологийн төвийн захирал, 2014 оноос Палеонтологи-геологийн хүрээлэнд тэргүүлэх ажилтан, захирлын зөвлөхөөр ажиллаж байна.

1990-1992 АИХ-ын  депутат, Байнгын хорооны дарга, Монголын Парламентын  холбооны орлогч дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, 1989-1996 онд Монгол-Оросын  найрамдлын  нийгэмлэгийн  дарга, 1994 онд Дэлхийн үлэг гүрвэл судлаачдын нийгэмлэгийн гишүүнээр сонгогджээ. 

1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1989 онд Олон улсын шинжлэх ухааны  зөвлөлийн А.Эйнштейны  диплом,1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1997 он, 2007 онд Кембрижийн шалгарсан эрдэмтний  мөнгөн медаль, 2002 онд Засгийн  газрын  хүндэт  өргөмжлөл,  2005 онд Монгол улсын  Шинжлэх  ухааны  гавьяат  ажилтан цол,  2008 онд Монгол улсын Төрийн шагнал, 2010 онд А.С.Ромер, Ж.Ж.Симпсоны нэрэмжит шагнал хүртсэн. 

Үлэг гүрвэл судлал, эртний  амьтан ургамлын болон геологи-давхаргазүйн судалгааны  салбарт зонхилон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Геологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ