Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БАТБАЯР

АКАДЕМИЧ ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР Түүхч, дорно дахины судлаач 1957 онд Улаанбаатар хотод төржээ. 1965-1975 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1975-1976 онд Москвагийн Их сургуулийн орос хэлний бэлтгэл анги, 1976-1981 онд ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийн Дорно дахины фак

БАТБАЯР


АКАДЕМИЧ  ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР

Түүхч, дорно дахины судлаач

 1957 онд Улаанбаатар хотод төржээ.

1965-1975 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1975-1976 онд Москвагийн Их сургуулийн орос хэлний бэлтгэл анги, 1976-1981 онд  ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийн Дорно дахины факультетыг дорно дахины судлаач, Японы түүхч мэргэжлээр төгссөн. 

1984-1987 онд ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шууд аспирантурт суралцан, орчин үеийн Хятад судлалаар түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 1998 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Японоос Азийн эх газрын талаар явуулсан бодлого ба БНМАУ (1925-1945)” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. 2021 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1981-1990 онд ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1998 онд ШУА-ийн Дорно дахин, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, 1996-1997 онд Япон улсын Токио гадаад судлалын их сургуульд зочин профессор, 1999-2015 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газарт зөвлөх, газрын захирал, 2001-2002 онд АНУ-ын Вудро Вильсоны олон улсын судалгааны төвд зочин судлаач, 2015-2018 онд Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Элчин сайд, 2019 оноос ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

Монголын ХХ зууны түүх, гадаад харилцаа, геополитикийн түүх, олон улсын харилцааны салбарт голлон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ