Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БАТСУУРЬ (1925-1991)

АКАДЕМИЧ ДАМБАРАВЖААГИЙН БАТСУУРЬ (1925-1991) Физикч 1925 онд Хантайшир Уулын аймгийн Цэцэн Сарт гол хошуу, одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Есөн модот гэдэг газар төржээ. 1935-1942 онд Завхан аймгийн Түдэвтэй сум, Улаанбаатарын Үлгэр жишээ дунд сургууль, Завхан аймгий

БАТСУУРЬ (1925-1991)


АКАДЕМИЧ ДАМБАРАВЖААГИЙН БАТСУУРЬ

(1925-1991)

Физикч

1925 онд Хантайшир Уулын аймгийн Цэцэн Сарт гол хошуу, одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Есөн модот гэдэг газар төржээ. 

1935-1942 онд Завхан аймгийн Түдэвтэй сум, Улаанбаатарын Үлгэр жишээ дунд сургууль, Завхан аймгийн төвийн дунд сургууль, Улаанбаатар хотын 1-р сургууль, 1942 онд МУИС-ийн бэлтгэл анги, 1947 онд физикч мэргэжлээр, 1952-1957 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд аспирантурт суралцаж төгссөн. 

1957 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд “Налархай  деформацид  орсон  металлын  оронт  торын   эвдрэлийг  рентгенографийн аргаар судалсан нь” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1947-1958 онд МУИС-д багш, 1958-1970 онд МУИС-д физикийн тэнхимийн эрхлэгч, 1970-1990 онд МУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор, 1961-1974 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнд Оптик, спектр судлалын лабораторийн эрхлэгч, ФТХ-ийн Хатуу биеийн физикийн тасгийн эрхлэгч, 1990-1991 онд Монгол-Японы “Говь” төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байв.

1961, 1971, 1981, 1991 онд Ардын хувьсгалын ойн медалиуд, 1962 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1966 онд доцент, 1970 онд профессор, 1971 онд Алтан гадас одон, 1975 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, ЗХУ-ын УААА-н ололтын үзэсгэлэнгийн Алтан медаль, 1978 онд Монгол улсын иргэний хамгаалалтын газрын хүндэт тэмдгээр  шагнуулжээ. 

МУИС-ийн Рентген бүтцийн лабораторийг Д.Батсуурийн нэрэмжит болгосон.

Хатуу биеийн физик, материал судлал, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, шинжлэх ухаан-боловсролын удирдлагаар зонхилон ажилласан байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ