Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БАЯРТ (1958-2018)

АКАДЕМИЧ БААТАРЫН БАЯРТ (1958-2018) Хүний их эмч, дархлаа судлаач 1958 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ар булаг хэмээх газар төржээ. 1981 онд Монгол улсын АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1989 онд ОХУ-ын Москва хотноо “Их эсийн үйл ажиллагааг зохицуулагч лимфокины

БАЯРТ (1958-2018)

АКАДЕМИЧ БААТАРЫН БАЯРТ

(1958-2018)

Хүний их эмч, дархлаа судлаач

1958  онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ар булаг хэмээх газар төржээ. 

1981 онд Монгол улсын АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

1989 онд ОХУ-ын Москва хотноо “Их эсийн үйл ажиллагааг зохицуулагч лимфокины биологийн идэвхийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D), 1998 онд ЭМШУИС-д “Насанд хүрсэн монгол хүний дархлааны үзүүлэлт, хэсэг газрын дархлаа зүгшрүүлэг”  сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1981-1982 онд Улсын клиникийн II эмнэлгийн дотрын тасагт их эмч, 1982-1986 онд АУИС-ийн физиологийн тэнхимд физиологийн багш, 1989-1993 онд АУИС-ийн Биотехнологийн тэнхимийн эрхлэгч,  1993-2000 онд АУИС-ийн  Биологи, Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, 2000-2004 онд ЭМЯ-нд Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байв.

1990-2000 онд АУДэС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 2000-2006 онд ЭМШУИС-ийн Био-анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүн, 2007-2009 онд ЭМЯ-ны Дархлаа судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, 2007 онд Japan Hard tissue society-ийн гишүүн, 2009 онд Монголын бичил амь судлал, дархлаа судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгогджээ. 

1995 онд дэд профессор, 1999 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2001 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2006 онд профессор цол, 2007 онд Стандартын тэргүүний ажилтан, 2009 онд Нийслэлийн хүндэт тэмдэг, 2009 онд Алтан гадас одон, 2010 онд Боловсролын тэргүүний ажилтнаар шагнагдсан. 

Дархлаа зохицуулгын механизмыг судлах, дархлаа оношилгоо, эмчилгээний  чиглэлээр зонхилон ажилласан байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ