Гишүүд
БИРА
АКАДЕМИЧ ШАГДАРЫН БИРА Түүхч 1927 онд Улаанбаатар хотод төржээ. 1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. 1960 онд Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Монголын түвд хэлт түүхийн зохиол” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн
АКАДЕМИЧ ШАГДАРЫН БИРА
Түүхч
1927 онд Улаанбаатар хотод төржээ.
1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн.
1960 онд Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Монголын түвд хэлт түүхийн зохиол” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1971 онд “Монголын түүх бичлэг XIII-XVII зуун” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалсан. 1973 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1975 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1951-1952 онд Гадаад харилцааны яаманд референт, 1952-1957 онд Намын дээд сургуульд түүхийн багш, 1960 онд Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ЭША, секторын эрхлэгч, 1973-1982 онд ШУА-ийн Нийгмийн ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч, 1975-1984 онд Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, 1987-2011 онд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1985-1988 онд Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын институт, 1988 онд Францын Нийгмийн шинжлэх ухааны институт, 1991 онд Энэтхэгийн Түүхийн судлалын нийгэмлэг, 1992-1993 онд Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн, 1995 онд Боннын их сургууль, 1997 онд АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль зэрэг газруудад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж байв.
Монгол улсын АИХ-ын депутатаар 3 удаа, Монголын парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, бүлгэмийн дарга, Өвөр Монголын их сургуулийн хүндэт профессор, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн хүндэт доктор, Энэтхэгийн соёлын олон улсын академийн хүндэт гишүүн, Нью-Иоркийн академийн гишүүн, Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүндэт доктор, Евро-Ази судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгогджээ.
1997 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2003 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Монголын түүх бичлэгийн ухааныг үүсгэн хөгжүүлэх, Монголчуудын төвөд хэлт түүхийн зохиолуудыг судлах, Монголын үндэсний соёлын өв уламжлал, шашны түүх зэрэг чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Түүхийн шинжлэх ухаан