Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БОЛД

АКАДЕМИЧ ШАРАВЫН БОЛД Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 1972-1982 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 57 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1987-1993 онд АУИС-ийг Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. 1998

БОЛД

АКАДЕМИЧ ШАРАВЫН БОЛД

Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 

1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 

1972-1982 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 57 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1987-1993 онд АУИС-ийг Уламжлалт анагаах ухааны их эмч  мэргэжлээр төгссөн. 

1998 онд АУИС-д “Монголын уламжлалт анагаах ухааны халуун хүйтэн судасны илрэлийн талаарх онолын мөн чанарыг судлах асуудал” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D), 2005 онд  Монгол улсын ШУА-д “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн эх сурвалжийг судалгаагаар тодруулах нь” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1993-2000 онд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газарт мэргэжилтэн, 2001 онд ЭМЯ-ны Тамгын хэлтсийн дарга, 2001-2006 онд Монгол-Солонгосын Дорнын Анагаах ухааны төвийн захирал, 2005-2006 онд  Анагаах  ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2006-2009 онд “Ач” АУДС-д багш, 2009 онд “Ач” АУДС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, 2011 оноос “Ач” АУДС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. 

2007 онд Монголын Анагаах ухааны Академийн гишүүнээр сонгогджээ. 

1999 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2006 онд “Ач” АУДС-ийн дэд профессор, 2010 онд Алтан гадас одон, 2010 онд “Ач” АУДС-ийн профессор цол хүртсэн. 

Уламжлалт анагаах ухаан судлалаар зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ