Гишүүд
БОЛД
АКАДЕМИЧ ЛУВСАНДОРЖИЙН БОЛД Монгол хэл, уран зохиолын багш, хэл шинжлэлч 1947 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Сант хэмээх газар төржээ. 1966 онд Дархан хотын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1966-1971 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетад суралцан, монгол хэл, уран зохиол
АКАДЕМИЧ ЛУВСАНДОРЖИЙН БОЛД
Монгол хэл, уран зохиолын багш, хэл шинжлэлч
1947 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Сант хэмээх газар төржээ.
1966 онд Дархан хотын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1966-1971 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетад суралцан, монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
1978 онд “Уйгар-урианхай хэлний онцлог” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1996 онд ОХУ-д “Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1971 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1979-1981 онд тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-2001 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, 2000 онд Монголын Алтай судлаачдын холбоог үүсгэн байгуулсан, 2001 онд Хэл зохиолын хүрээлэнд Алтай судлалын төвийг байгуулж, захирлаар, 2011-2017 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 2017 оноос Алтай судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
1998 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1999 онд Соёлын тэргүүний ажилтан, 1999 онд Улаанбаатарын Их сургуулийн профессор, 2001 онд Алтан гадас одон, 2004 онд ӨМИС-ийн Хүндэт доктор, 2005 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2018 онд Туркийн ШУА-ийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын шагнал, 2019 онд ШУТИС-ийн Хүндэт профессор, 2019 онд Туркийн ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгогджээ.
Монгол хэл судлал, толь зүй, эртний түрэг бичгийн дурсгалын судалгаа, харьцуулсан хэл шинжлэлийн салбарт зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан