Гишүүд
БОЛД (1936-2007)
АКАДЕМИЧ АЮУРЗАНЫН БОЛД Хими-биологийн багш, амьтан судлаач (1936-2007) 1936 онд Улаанбаатар хотод төрсөн. 1944-1952 онд бага, дунд сургууль, 1953-1957 онд Монгол Улсын Их Сургуулийг хими-биологийн багшийн мэргэжлээр төгсжээ. 1977 онд “Хэнтийн уулархаг районы шувууд, тэдгээрийн п
АКАДЕМИЧ АЮУРЗАНЫН
БОЛД
Хими-биологийн багш, амьтан судлаач
(1936-2007)
1936 онд Улаанбаатар хотод төрсөн.
1944-1952 онд бага, дунд сургууль, 1953-1957 онд Монгол Улсын Их Сургуулийг хими-биологийн багшийн мэргэжлээр төгсжээ.
1977 онд “Хэнтийн уулархаг районы шувууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр биологийн ухааны дэд доктор, 1990 онд ОХУ-ын Амьтны экологи, түүхэн хөгжлийн хүрээлэнд “Эколого-географические основы охраны и рационального использования орниторфауны МНР” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1957-1961 онд МУИС-д ахлах лаборант, багш, 1961-1981 онд ШУА-ийн Биологийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1990-1998 онд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1998-2007 онд Шувуу судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байв.
2002 онд Алтан гадас одон, 1979 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1996 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан, 1996 онд Байгаль орчны Тэргүүний ажилтан зэргээр шагнуулжээ.
Монгол орны болон Ази тивийн шувууны байршил, тархац, тоо толгой, ангилал зүй, нүүдэл, биологи, экологийн чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан