Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БУРМААЖАВ

АКАДЕМИЧ БАДРАХЫН БУРМААЖАВ Эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд судлалч, эпидемиологич 1954 онд Ховд аймгийн Үенч суманд төржээ. 1973 онд Улаанбаатар хотын 10 жилийн 52 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1973-1978 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, эрүүл ахуйч их эмчийн мэргэж

БУРМААЖАВ

АКАДЕМИЧ БАДРАХЫН БУРМААЖАВ 

Эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд судлалч, эпидемиологич

1954 онд Ховд аймгийн Үенч суманд төржээ.

1973 онд Улаанбаатар хотын 10 жилийн 52 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1973-1978 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, эрүүл ахуйч их эмчийн мэргэжлээр төгссөн.   

1992 онд ОХУ-ын Москва хот дахь Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн институтэд “БНМАУ-д металл боловсруулах үндсэн мэргэжил эзэмшиж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ба сургалтын нөхцөлийн эрүүл ахуйн үнэлгээ,” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D),  2001 онд Монгол улсын ШУА-д “Хүүхдийн эрүүл мэндэд экологийн зарим хүчин зүйлийн үзүүлэх нөлөө: оношилгоо, сэргийлэлтийн асуудлууд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1978 онд Хөвсгөл аймгийн АЦХС-ын станцад орчин-хүүхдийн эрүүл ахуйч эмч,  1979-1996 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, 1996-2014 онд ЭМЯ-д шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 1997-2004 онд ШУА-ийн Анагаах ухааны салбарын бага чуулганы нарийн бичгийн дарга, 2005-2018 онд ШУА-ийн МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-2020 онд Монголын анагаах ухааны сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2010 онд профессор, НЭМХ-ийн хүндэт доктор, 2018 оноос Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбооны ерөнхийлөгч зэрэг дотоод, гадаадын 15 байгууллагад сонгуульт ажлыг эрхэлж, 2019 оноос “Ач” АУИС-ийн төгсөлтийн дараах сургалт, судалгааны албаны дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.   

1998 онд Эрүүлийг хамгаалах, 1999 онд Шинжлэх ухаан, 2011 онд Хэвлэл мэдээлэл, 2013 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, 2008 онд Алтан гадас одон, 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 

Эрүүл ахуй, орчны эрүүл мэнд, хүүхдийн орчны эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт-эрүүл мэнд, эрүүл мэндийн технологи, анагаах ухааны ёсзүй, анагаах ухааны сэтгүүл зүйн салбарт зонхилон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ