Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

БЯМБАА

АКАДЕМИЧ БАДАРЧИЙН БЯМБАА Малын их эмч 1953 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төржээ. 1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1970-1975 онд ХААДС-д суралцаж, малын их эмч мэргэжлээр төгссөн. 1982-1985 онд ЗХУ-ын Москва хот дахь Н.Ф.Гамалей

АКАДЕМИЧ БАДАРЧИЙН БЯМБАА 

Малын их эмч

1953 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төржээ.

1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1970-1975 онд ХААДС-д суралцаж, малын их эмч мэргэжлээр төгссөн. 

1982-1985 онд ЗХУ-ын Москва хот дахь Н.Ф.Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнд аспирантурт суралцаж  “Эндемик риккетиозуудын эпидемиологи, урьдчилан сэргийлэлт” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн, 1993 онд “Особенности лихроадки Ку в Монголии и меры борьбы с ней” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1975-1978 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Паразит судлалын секторт эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1978-1982 онд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1985-1986 онд МЭХ-ийн Паразит судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, 1986-1987 онд секторын эрхлэгч, 1987-1991 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1991-1995 онд эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 1995-2006, 2012–2013 онд МЭХ-ийн захирал, 2006-2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, 2010 оноос ХААШУ-ны Академийн ерөнхийлөгч, Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

1996 онд Евро-Азийн олон улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, 1998 онд ОХУ-ын Мал эмнэлгийн ШУА-ийн жинхэнэ гишүүн, 1998 онд Монгол улсын профессор, 2000 онд ОХУ-ын ХАА-н ШУА-ийн Сибирийн салбарын хүндэт доктор, 2000 онд Буриад улсын ХАА-н академийн хүндэт профессор, 2003 онд ОХУ-ын ХАА-н ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 2006 онд Лаосын Үндэсний их сургуулийн хүндэт профессор, 2013 онд Өмнөд Солонгосын Чонбукийн Үндэсний их сургуулийн хүндэт доктор, 2014 онд ОХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн буюу академич хэргэм хүртсэн.

1998 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Малын гавьяат эмч, 2006 онд Дэлхийн оюуны өмчийн газрын Алтан медаль, 2006 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Мал эмнэлгийн салбарын алдар гавьяатан медаль, ОХУ-ын ХААШУ-ны Академийн Мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарын ололт амжилтын медаль, Англи улсын Кембрижийн их сургуулийн Дэлхийн намтар судлалын төвөөс Мал эмнэлгийн шинжлэх ухааны гарамгай зүтгэлтэн цол, 2007 онд ОХУ-ын ХААШУА-ийн Сибирийн салбараас академич Я.И.Синягины нэрэмжит Алтан медаль, 2019 онд Монгол улсын Засгийн газраас олгодог “Технологийн дэвшлийн шилдэг бүтээл”-ийн шагналаар шагнагджээ.

Мал эмнэлэг, биологи, паразит судлал, хачиг шавж судлал, дархлаа судлал, эм судлалын салбарт зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Мал эмнэлгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ