Гишүүд
ЧАДРААБАЛ (1930-2013)
АКАДЕМИЧ ГЭНДЭНИЙ ЧАДРААБАЛ (1930-2013) Мал зүйч 1930 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. 1953 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоо техникч мэргэжлээр төгсөж, 1964 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын ХАА-н академид “Говийн нөхцөлд ширүүвтэр ноост хонины үржлийн сүрэг бий бол
АКАДЕМИЧ ГЭНДЭНИЙ ЧАДРААБАЛ
(1930-2013)
Мал зүйч
1930 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн.
1953 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоо техникч мэргэжлээр төгсөж, 1964 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын ХАА-н академид “Говийн нөхцөлд ширүүвтэр ноост хонины үржлийн сүрэг бий болгохоор нутгийн хонийг эрлийзжүүлсэн нь” сэдвээр Хөдөө аж ахуйн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг, ЗХУ-ын Москва хотын БХМААЭШХ-нд 1986 онд “БНМАУ-ын мах-ноосны хонины аж ахуй бий болгох нь” сэдвээр Мал аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
ХАА-н шинжлэх ухааны Академийн гишүүн, ХААИС-ийн профессор, Фермер дээд сургуулийн хүндэт профессор байв.
1953-1961 онд ШУ-ны хүрээлэнгийн ХАА-н секторт ЭША, Өмнөговь аймгийн Булган суман дахь Хөдөө аж ахуйн дээд сургуульд ЭША, 1961-2014 он хүртэл МААЭШХ-д МАА-н салбарын эрхлэгч, ЭШ эрхэлсэн орлогч захирал, Хүрээлэнгийн захирал, МАА-н салбарын эрхлэгч, Төслийн удирдагч, ЭШ-ний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байсан.
1991 онд Алтан гадас одон, 1969 онд ХАА-н тэргүүний ажилтан, 1961 онд Засгийн газрын жуух, 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1996 онд Монгол улсын Гавьяат мал зүйч, 1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар шагнуулжээ.
Бэлчээрийн мал аж ахуй, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах бүсчилсэн хөгжлийн стратеги, шинэ сүрэг бий болгож, үржлийн ажлын аргыг боловсруулах чиглэлээр зонхилон ажиллаж байв.
- Жинхэнэ гишүүн
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан