Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЧУЛУУН

АКАДЕМИЧ САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН Түүхч, түүхийн багш 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төржээ. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар дунд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2004 онд Оросын Холбооны улсад "Монгол

ЧУЛУУН




АКАДЕМИЧ САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН

Түүхч, түүхийн багш

 

1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төржээ.

1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар дунд сургууль, 2000 онд  Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн.

2004 онд Оросын Холбооны улсад "Монголын хотгойдуудын нийгэм-аж ахуй, угсаа-соёлын хөгжлийн түүх" (XIX-XX зууны эхэн) сэдвээр дэд эрдэмтэн, 2017 онд Монгол улсад "XVII зууны Монголын гадаад ертөнц: Монгол, Орос, Манжийн харилцаанд" сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1999-2001 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2016 оноос Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал,  2020-2021 онд Монгол Улсын Соёлын сайд, 2021 оноос Чингис хаан музейн захирал, Монголын түүхчдийн холбооны захирал, Монголын угсаатны судлаачдын холбооны ерөнхийлөгч, Түүхийн эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн дэд дарга, Дэлхийн түүхчдийн холбооны гишүүн, Кембрижийн Их сургуулийн Inner Asia сэтгүүл, ОХУ-ын Дорно дахины болон Монгол судлалын таван сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын Inner Asia сэтгүүлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

2000-2004 онд Оросын Холбооны улс, 2008 онд Английн Кембрижийн Их Сургуулийн Монгол ба дотоод ази судлалын төв, 2012-2013 онд Япон улсын Осакагийн Үндэсний Угсаатны музей, 2014 онд Японы Тохоку Их Сургуулийн Зүүн хойд ази судлалын төв, 2015 онд Тохоку Их Сургууль, Унгарын Шинжлэх Ухааны академи, БНХАУ-ын Бээжингийн Ардын Их сургуульд тус тус зочин судлаач, зочин профессороор ажилласан.

Алтан гадас одон, Монгол улсын академич Базарын Ширэндэвийн нэрэмжит шагнал, оны шилдэг эрдэмтэн, Оросын Холбооны Улсын Дорно дахины судлалын дээд шагналаар шагнагджээ.

Монголын 17-р зууны үеийн түүхээр голлон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ