Гишүүд
ЧУЛУУНБААТАР
Академич Очбадрахын чулуунбаатар Математикч 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд МУИС-ийн дэргэдэх тусгай төрөлжүүлсэн сургалттай сургууль, 1992-1996 онд МУИС-ийн Математикийн факультетыг математикч мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн магистрантурыг тооцон бодох математикч мэргэ
Академич Очбадрахын чулуунбаатар
Математикч
1974 онд Улаанбаатар хотод төрсөн.
1992 онд МУИС-ийн дэргэдэх тусгай төрөлжүүлсэн сургалттай сургууль, 1992-1996 онд МУИС-ийн Математикийн факультетыг математикч мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн магистрантурыг тооцон бодох математикч мэргэжлээр суралцаж төгссөн.
2002 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээлэл, тооцооллын лабораторийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Ньютоны вариацын итерацын схемүүдийг квант механикийн гурван биеийн бодлогын судалгаанд хэрэглэх нь” сэдвээр физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2010 онд “Вариацын проекцын аргуудыг квант механикийн цөөн биеийн бодлогын судалгаанд хэрэглэх нь” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1996-1997 онд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуульд багш, 1997-1999 онд МУИС-ийн Математик компьютерын сургуульд багш, 1999-2018 онд Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторид эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгч, 2018 оноос тус лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
2012 онд Монгол улсын төрийн соёрхол, 2021 онд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хүндэт жуух бичгээр шагнуулжээ.
Математик
загварчлал, тооцон бодох арга, комплекс программын чиглэлээр зонхилон ажилладаг.
- Жинхэнэ гишүүн
- Математикийн шинжлэх ухаан