Гишүүд
ЧУЛУУНБААТАР
АКАДЕМИЧ ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР Философич, нийгэм судлалын багш 1957 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Гурван толгой хэмээх газар төржээ. 1975 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1975-1981 онд МУИС-д суралцан нийгэм судлалын багш мэргэжил, философич мэргэшлээр
АКАДЕМИЧ ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР
Философич, нийгэм судлалын багш
1957 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Гурван толгой хэмээх газар төржээ.
1975 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1975-1981 онд МУИС-д суралцан нийгэм судлалын багш мэргэжил, философич мэргэшлээр төгссөн.
1990-1993 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академи (1992 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Удирдлагын академи)-д докторантурт суралцаж “Онол арга зүйн шинэ эрэл хайгуул дахь Дорно дахины хөгжлийн замын Монгол хувилбар” сэдвээр доктор (Ph.D), 2000 онд Монгол улсын ШУА-д “ХХ, ХХI зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил хөгжил” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2009 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1981-1989 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, 1993-1996 онд УИХ-ын дэргэдэх судалгааны төвд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1997-2008 онд ШУА-ийн Философийн хүрээлэнд захирал, 2001-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, 2008-2012 онд ЗГХЭГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал, 2013-2016 онд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, 2016 онд ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, 2016 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд, 2017 оны 1-р сарын 1-ээс ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
1993-2008 онд Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, 1993-2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүн, 1997 онд ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн, 2002 онд Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2008 онд Монголын философичдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2001 онд Алтан гадас одон, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Улаанбаатарын Их сургуулийн профессор, 2006 онд БНХАУ-ын Нефтийн их сургуулийн Хүндэт профессор, 2007 онд Японы Соко Гаккай их сургуулийн “Хүндэт доктор”, 2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ӨМБИС-ийн Хүндэт профессор, 2010 онд Удирдлагын академийн профессор, 2019 онд БНХАУ-ын Шар тэнгисийн Их сургуулийн хүндэт доктор цол хүртсэн.
Нийгмийн болон иргэншлийн философи, ардчилал, засаглалын асуудлаар зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Философийн шинжлэх ухаан