Гишүүд
ЧУЛУУНДОРЖ
АКАДЕМИЧ БЭГЗИЙН ЧУЛУУНДОРЖ Орос хэлний багш 1949 онд Улаанбаатар хотод төржээ. 1957-1967 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 20 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1967-1973 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 1979 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Орос, Монгол
АКАДЕМИЧ БЭГЗИЙН ЧУЛУУНДОРЖ
Орос хэлний багш
1949 онд Улаанбаатар хотод төржээ.
1957-1967 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 20 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1967-1973 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн.
1979 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Орос, Монгол хэлний тооны айн зэрэгцүүлсэн судалгаа” сэдвээр дэд эрдэмтэн, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Орос судлалын хүрээлэнд “Орос, монгол хэлний өгүүлбэрийн утга зүйн бүтцийн зэрэгцүүлсэн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1973-1979 онд МУИС-д багш, 1979-1981 онд Орос хэлний БДС-д тэнхимийн эрхлэгч, 1981-1989 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, 1989-1990 онд Намын дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, ректор, 1991-1996 онд УБИС-ийн ректор, 1996 оноос Гадаад хэлний дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ректороор ажиллаж байна.
2005 онд Монгол улсын Гавьяат багш цолоор шагнагдсан.
Сэтгэл судлал, нейро-когнитив хэл шинжлэл, монгол болон төрөл бус хэлний бүтэц, утга зүйн харьцуулсан судалгааны чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан