Гишүүд
ДАМДИНСҮРЭН (1908-1986)
АКАДЕМИЧ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН (1908-1986) Утга зохиол, хэл бичиг судлаач 1908 онд Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад суманд төржээ. Бага насандаа эцэг Цэнд бичээчээр монгол бичиг, авга ах Балдангаар төвөд хэл бичиг, тамгын газрын сурах бичээчээр а
АКАДЕМИЧ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН
(1908-1986)
Утга зохиол, хэл бичиг судлаач
1908 онд Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад суманд төржээ. Бага насандаа эцэг Цэнд бичээчээр монгол бичиг, авга ах Балдангаар төвөд хэл бичиг, тамгын газрын сурах бичээчээр ажиллаж байхдаа Дамдин тогоочоор манж бичиг заалгаж байв. 1933-1938 онд Ленинградын Дорно дахины дээд сургууль, 1946-1950 онд тус сургуулийн аспирантурыг төгссөн.
1950 онд Москва хотод Дорно дахиныг судлах институтэд “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 1972 онд СнЗ-ийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг олгожээ.
1925 онд Тамсаг дахь цэргийн хорооны бичээч, Нэгдүгээр морин бригадын гуравдугаар хорооны бичээч, 1926-1928 онд эвлэл, намын ажилтан, 1929 онд Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга, 1930 онд Говь-Алтай аймагт хамтралын сургагч, 1931-1932 онд Буриадын эрдмийн хүрээлэнд орчуулагч, 1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн оюутан, 1940-1941 онд Шинжлэх ухааны хүрээлэнд ЭША, 1942-1945 онд Үнэн сонины эрхлэгч, 1950-1953 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1953-1955 онд Зохиолчдын хорооны дарга, 1956-1958 онд МУИС-д багш, 1959-1986 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, ЭША, Төвөд судлалын тасгийн эрхлэгчээр ажиллаж байв.
Төрийн шагнал 3 удаа, Сүхбаатарын одон 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 3 удаа, Алтан гадас одон 2 удаа, ЗХУ-ын Улс түмний Найрамдлын одон, 1970 онд Финлянд улс дахь Угрофинийн нийгэмлэгийн сурвалжлагч гишүүн, 1973 онд Унгар улсын Чома дэ Көрөшийн нэрэмжит Дорно дахиныг судлах нийгэмлэгийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн байна. 1957 онд профессор, 1986 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.
Монгол хэл бичиг, уран зохиол судлал, Монголын түүх соёл, Энэтхэг төвөдийн утга соёлын харилцаа холбоо, шинэ үсгийн цагаан толгой, зөв бичих дүрмийн толь, орос хэл, герман хэлний орчуулгын толь бичиг зэрэг олон арван бүтээл туурвисан байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан