Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДАШ (1925-)

АКАДЕМИЧ МАНГАЛЖАВЫН ДАШ (1925-) зоотехникч 1925 онд Улаанбаатар хотод төрсөн. 1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгссөн. 1956 онд ЗХУ-ын Москва хотод “Говь-Алтай хонины ашиг шим, биологийн онцлог” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, 1958 онд дэд пр

ДАШ (1925-)



АКАДЕМИЧ МАНГАЛЖАВЫН ДАШ

(1925-)

зоотехникч

1925 онд Улаанбаатар хотод төрсөн.

1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгссөн. 1956 онд ЗХУ-ын Москва хотод “Говь-Алтай хонины ашиг шим, биологийн онцлог” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, 1958 онд дэд профессор цол хүртсэн. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэргэм хүртжээ.

1968 онд МУИС-ийн Зоо техникийн факультетад багш, тэнхимийн эрхлэгч, ХААДС Зоо техникийн факультетад багш, тэнхимийн эрхлэгч, Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1968-1976, 1980-1985 онуудад ХАА-н Сайд, 1976-1980 онд БНПАУ, Афганистан улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1980-1985, 1986-1987 онд МАХН-ын Төв хороонд Нарийн бичгийн дарга, 1987-1989 онд БНБАУ-д Бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнуулжээ.

Монгол хонины ашиг шим, ноос судлал, биологийн онцлог зэргийг зонхилон судалж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ