Гишүүд
ДАШ (1932-1993)
АКАДЕМИЧ МӨНХДОРЖИЙН ДАШ (1932-1993) Малын их эмч 1932 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Хан хөхийн өвөр Савын бууц хэмээх газарт төржээ. 1954 онд МУИС-ийг малын их эмчийн мэргэжлээр төгссөн. 1962-1964 онд БНБАУ-ын Софи хотын Г.Димитровын нэрэмжит Хөдөө аж ахуйн дээд сургуу
АКАДЕМИЧ МӨНХДОРЖИЙН ДАШ
(1932-1993)
Малын их эмч
1932 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Хан хөхийн өвөр Савын бууц хэмээх газарт төржээ.
1954 онд МУИС-ийг малын их эмчийн мэргэжлээр төгссөн. 1962-1964 онд БНБАУ-ын Софи хотын Г.Димитровын нэрэмжит Хөдөө аж ахуйн дээд сургуульд аспирантурт суралцжээ.
1964 онд “Монголын ойт хэсэгт адууны гемоспоридиозууд, тэдгээрийн үүсгэгчийн дамжуулагчдыг судалсан дүн” сэдвээр БНБАУ-д биологийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 1986 онд “БНМАУ-ын иксод хачиг, түүнтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээ” сэдвээр БНАГУ-ын Хумбольдын их сургуульд Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1987 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1954-1956 онд Завхан аймгийн мал эмнэлгийн газар малын их эмч, 1956-1958 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн төв лабораторийн эрхлэгч, 1958-1960 онд Булган аймагт ИНАН-тай тэмцэх лабораторийн эрхлэгч, 1960-1964 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний төв станцын тасгийн эрхлэгч, 1964-1968 онд МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1968-1969 онд ХААЯ-ны ХАА-н шинжлэх ухааны хэлтсийн дарга, 1969-1971 онд Сайд нарын зөвлөлд референт, Эрдэм шинжилгээний ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, орлогч дарга, 1971-1988 онд Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга, 1-р орлогч дарга, дарга, 1988-1990 онд Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын хорооны дарга, 1990-1992 онд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.
1971-1981 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын нарийн бичгийн дарга, даргын сонгуульт ажилд томилогдон ажиллаж байв.
Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одонгоор хоёр удаа, БНБАУ-ын төрийн зөвлөлөөс “Найрамдал” медаль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хүндэт жуухаар тус тус шагнуулжээ.
Мал эмнэлгийн паразит судлал, хачиг судлал, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын салбарын удирдлага, хөгжлийн бодлогын чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан