Гишүүд
ДАШЖАМЦ (1914-2000)
АКАДЕМИЧ БАТЫН ДАШЖАМЦ (1914-2000) О рганик химич 1914 онд Сэлэнгэ аймгийн Төгнө суманд төржээ. 1942-1947 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцан нефтийн химич мэргэжлээр төгссөн. 1957 онд “Каталитическая изомеризация метаксилола” сэдвээр дэд эрдэмтний зэ
АКАДЕМИЧ БАТЫН ДАШЖАМЦ
(1914-2000)
Органик химич
1914 онд Сэлэнгэ аймгийн Төгнө суманд төржээ.
1942-1947 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцан нефтийн химич мэргэжлээр төгссөн.
1957 онд “Каталитическая изомеризация метаксилола” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1931 онд Ерөөгийн модон завод, архины ба хэвлэх үйлдвэр, аж ахуйн газруудад орчуулагч, 1934-1942 онд Сэлэнгэ аймгийн хоршоодын холбооны зааварлагч, Хоршоодын холбооны ерөнхий хороонд орчуулагч, хэлтсийн дарга, 1947-1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн химийн лабораторийн эрхлэгч, 1950-1954 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1958-1959 онд МУИС-ийн органик биохимийн тэнхимийн эрхлэгч, 1959-1961 онд МАХН-ын төв хороонд үйлдвэр худалдааны хэлтсийн эрхлэгч, 1961-1964 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1962 онд Доцент, 1964-1968 онд МУИС-д тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1968-1976 онд УБДС-ийн ректороор ажиллаж байв.
Монгол улсын АИХ-ын болон Улаанбаатар хот, районы хурлын депутат, МАХН-ын их хурал, хот районы бага хурал, МҮЭ-ийн их хуралд төлөөлөгч, хот районы намын болон МҮЭ-ийн соёл гэгээрлийн ажилтны төв хорооны бүгд хурлын гишүүн, намын үүрийн нарийн бичгийн дарга, товчооны гишүүн, ШУА-ийн намын хорооны дарга зэрэг төр, олон нийтийн ажилд сонгогджээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Монгол Улсад химийн салбар, органик химийн шинжлэх ухааныг төлөвшүүлэн хөгжүүлэх, нефтийн фракциуд ароматик нүүрс-устөрөгчийг изомеризацид оруулах, Монгол орны ургамлын аймагт агуулагдах эфирийн тосны моно-сесквитерпент нэгдлийн химийн бүрэлдэхүүн, тэдгээрийн биогенезийн зүй тогтлыг судлах, дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр зонхилон ажиллаж байв.
- Жинхэнэ гишүүн
- Химийн шинжлэх ухаан