Гишүүд
ДАШЗЭВЭГ (1936-2010)
АКАДЕМИЧ ДЭМБЭРЭЛИЙН ДАШЗЭВЭГ (1936-2010) Геологич, гидрогеологич, палеонтологич 1936 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Арал хэмээх газар төрсөн. 1955-1961 онд Москвагийн Геологи Хайгуулын Дээд Сургуулийг инженер геологи, гидрогеологич мэргэжлээр төгсжээ. 1971 онд “Стратиграфия и фа
АКАДЕМИЧ
ДЭМБЭРЭЛИЙН ДАШЗЭВЭГ
(1936-2010)
Геологич, гидрогеологич, палеонтологич
1936 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Арал хэмээх газар төрсөн.
1955-1961 онд Москвагийн Геологи Хайгуулын Дээд Сургуулийг инженер геологи, гидрогеологич мэргэжлээр төгсжээ.
1971 онд “Стратиграфия и фауна верхнего палеогена МНР” сэдвээр геологи-минералогийн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг, 1984 онд “Биостратиграфия и фауны млекопитающих раннего палеогена Центральной Азий” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1990 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1961-1963 онд Монгол Улсын Их Сургуулийн Геологийн тэнхимд багш, 1963-1967 онд Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1967-1997 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтан, 1997-2010 онд Палеонтологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.
2003 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнуулжээ.
Монгол болон төв Азийн Палеоцен-эоцений биостратиграфийн судалгаа, Палеонтологи-стратиграфийн ухааныг монголд хөгжүүлэх талаар хүчин зүтгэн тодорхой амжилт гаргажээ.
- Жинхэнэ гишүүн
- Геологийн шинжлэх ухаан