Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДАВАА (1933-1994)

АКАДЕМИЧ НАНИРАГИЙН ДАВАА (1933-1994) Биологич 1933 онд Увс аймгийн Хяргас сумын Цагаан Чулуут хэмээх газар төрсөн. ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг төгсжээ. 1970 онд Берлинд “Beitrag zur Biologie Mongolischen Ziesel” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1986 онд

ДАВАА (1933-1994)


АКАДЕМИЧ НАНИРАГИЙН ДАВАА

(1933-1994)

Биологич

1933 онд Увс аймгийн Хяргас сумын Цагаан Чулуут хэмээх газар төрсөн.

ЗХУ-ын  М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг төгсжээ.

1970 онд Берлинд “Beitrag zur Biologie Mongolischen Ziesel” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1986 онд “Untersuhungen zur Okoioggi und Bedeutung der wichtigsten Schadenagerarten auf den der Mongolischen Voikrepublik” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. 1991 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдон, академич хэргэм хүртжээ.

 1959  онд МУИС-ийн амьтан судлалын тэнхимд багш, 1978-1982,  1988-1990 онд МУИС-ийн Амьтан судлалын тэнхмийн эрхлэгч, 1986-1992 онд МУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-1993 онд Минжийн нутагшилтыг судлах болон царгасны үрийн гарцыг нэмэгдүүлэх зорилго бүхий улсын төсөвт эрдэм шинжилгээний төслийн удирдагч, 1993 онд Генетикийн судалгааны “Популяци” төслийн удирдагчаар ажиллаж байв.

1992 онд Монгол улсын Гавьяат багш, 1981 онд Алтан гадас одонгоор шагнуулжээ.

Сүүн тэжээлт амьтан бэлчээрийн зонхилогч мэрэгч ховор амьтны биологи экологийн судалгаа явуулж, ховордсон амьтныг нутагшуулах болон хамгаалах чиглэлээр дорвитой ажиллаж, Үлийн цагаан огтоныг нарийвчлан судалж, энэ амьтанд тархалтын голомт байдгийг анх удаа олж тогтоосон нь бэлчээрийн мэрэгчийн тоог хязгаарлахад онолын үндэс болсон. Баруун Монголын ургамал, амьтны аймгийг судлах иж бүрэн томоохон судалгааны эхлэлийг тавьж 1974, 1975 онуудад Монгол-Германы хамтарсан экспедици Ховдын Булган голд ажиллаж Булган голоос Ховд голд минжийг сэлгээн нутагшуулах ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ тус бүс нутгийн биологийн нөөц баялагийн судалгааг хийж, сэргээн нутагшуулах ажлыг удирдан гүйцэтгэжээ. 

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ