Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДАВААЖАМЦ (1924-1991)

АКАДЕМИЧ ЦЭВЭГИЙН ДАВААЖАМЦ (1924-1991) Ургамал судлаач, геоботаникч 1924 онд Сэлэнгэ аймгийн Хираан Хунд хэмээх газар төрсөн. 1947 онд ЗХУ-ын Эрхүү хотноо Улсын их сургуулийг төгсжээ. 1954 онд “Пастбища и сенокосы северной части Убурхангайского аймака МНР” сэдвээр дэд эрдэмтэн (


АКАДЕМИЧ ЦЭВЭГИЙН  ДАВААЖАМЦ

(1924-1991)

Ургамал судлаач, геоботаникч

 1924 онд Сэлэнгэ аймгийн Хираан Хунд хэмээх газар төрсөн.

1947 онд ЗХУ-ын Эрхүү хотноо Улсын их сургуулийг төгсжээ.

1954 онд “Пастбища и сенокосы северной части Убурхангайского аймака МНР” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D)-ий зэрэг хамгаалсан. 1967 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэргэм хүртжээ.

Алтан гадас одон 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын Их хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, МХЗЭ-ийн Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Тэргүүний залуу алтан медаль, ШУА-ийн “Эрдэм” медаль, “Байгаль хамгаалагч” хүндэт тэмдэг, НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөрийн “the Global 500 award”-ын шагналаар шагнуулжээ.

1947 онд Нийслэлийн үлгэр жишээ 1-р дунд сургуульд биологийн багш, 1947 онд Шинжлэх ухааны хүрээлэнд тасгийн эрхлэгч, МУИС-ийн малын эмнэлэг, зоо-техник, хүн эмнэлгийн салбарын ургамал судлалын багш, 1955  онд Шинжлэх ухааны хүрээлэнд ЭША, ургамал судлалын тасагт эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, 1957 онд ХАА-н сургуулийн Хадлан бэлчээрийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Агрономын факультетын декан, 1961 онд ШУА-д Ургамал судлалын тасгийн эрхлэгч, 1974 онд Ботаникийн хүрээлэнгийн Геоботаникийн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

1962-1964 онд Монгол - Германы хамтарсан биологийн экспедицийн дарга, 1970-1990 онд Монгол - Оросын хамтарсан Биологийн экспедицийн монголын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, Монгол Байгаль Хамгаалах нийгэмлэгийн хүндэт гишүүн зэрэг төр нийгмийн сонгууль албыг хашиж байжээ.

Манай орны ургамал, ургамлан нөмрөгийн фитомасс, үндэсний системийн жин, түүний хөдлөл зүй, зонхилох ургамлын үндэсний биологи, морфологийн нэгдсэн арга зүйг боловсруулсан. Монгол орны байгалийн үндсэн бүс, бүслүүрийн газрын доорх шим бодисын нөөцийг анх удаа тодорхойлон тогтоосон.

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ