Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДЭМБЭРЭЛ

АКАДЕМИЧ СОДНОМСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ Хэрэглээний математикч, геофизикч 1959 онд Улаанбаатар хотод төржээ. 1968-1978 онд Улаанбаатар хотын лаборатори 1-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэж, 1978-1983 онд ЗХУ-ын Иркутск хотын Их сургуулийн Математик

ДЭМБЭРЭЛ

АКАДЕМИЧ СОДНОМСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ 

Хэрэглээний математикч, геофизикч

1959 онд Улаанбаатар хотод төржээ.

1968-1978 онд Улаанбаатар хотын лаборатори 1-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэж, 1978-1983 онд ЗХУ-ын Иркутск хотын Их сургуулийн Математикийн факультетад суралцаж хэрэглээний математикч мэргэжил, 2006 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.

2003 онд ОХУ-ын ШУА-ийн Тооцоолон бодох төвд “Мал аж ахуй болон бэлчээрийн экосистемийн харилцан үйлчлэлийн математик загварчлал” сэдвээр физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ-ын Иркутскийн Шинжлэх ухаан, техникийн их сургуульд “Монгол орны газар хөдлөлт, чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал болон хэв гажилтын төлөв байдал” сэдвээр геологи - минералогийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, дадлагажигч ажилтан, 1989-1997 онд ЗХУ-ын ШУА-ийн Москва хот дахь Тооцоолон бодох Төвд аспирантурт суралцаж эрдэмтэн харилцан солилцооны шугамаар ажилласан, 1989-1997 онд ЗХУ-д докторант, эрдэмтэн солилцооны шугамаар судлаач, 1998 оноос ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн орлогч захирал, 2003 оноос тус Төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2014 оноос Төвийн захирал, 2015 оноос ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

2005 онд Улаанбаатарын Их сургуулийн профессор. 

Нарийн төвөгтэй системийн математик загварчлал, тооцоолон бодох арга, программ хангамж, газар хөдлөл судлал, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, бүс нутгийн геодинамик, неогеотектоник, геофизикийн судалгааны чиглэлээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Математикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ