Гишүүд
ДЭМБЭРЭЛ
АКАДЕМИЧ ШИРЧИНИЙ ДЭМБЭРЭЛ Малын их эмч, физиологич, микробиологич 1947 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан сүмийн голын Хөшгийн үзүүр хэмээх газар төржээ. 1955 онд Цэнхэр сумын бага сургуульд орж, улмаар 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 23-р дунд сургуулийг дүүргэж, 196
АКАДЕМИЧ ШИРЧИНИЙ ДЭМБЭРЭЛ
Малын их эмч, физиологич, микробиологич
1947 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан сүмийн голын Хөшгийн үзүүр хэмээх газар төржээ.
1955 онд Цэнхэр сумын бага сургуульд орж, улмаар 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 23-р дунд сургуулийг дүүргэж, 1965-1970 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетад суралцаж, малын их эмч мэргэжлээр төгссөн.
1979-1983 онд Унгарын ШУА, Херцегхаломын Мал аж ахуй, тэжээллэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд аспирантурт суралцан “Хурга эрт ялгах тохиромжтой хугацааг түүний гүзээний үйлдлийн болон бодис солилцооны үзүүлэлтүүдэд тулгуурлан тогтоох нь” сэдвээр мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэн, 1996 онд Монгол улсын ШУА-д “Хурганы тэжээл боловсруулалт, өсөлтийг идэвхжүүлж, эмгэгтэй тэмцэх нь” сэдвээр мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2014 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1970-1972 онд Баянхонгор аймгийн Галуут сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмч, 1972-1973 онд Мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1973-1979 онд дэд ажилтан, 1983-1986 онд Мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, 1986-1987 онд Салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны дэргэдэх Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлд салбар хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-2003 онд мөн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, тэнхимийн эрхлэгч, 2003-2008 онд ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, ХАА-н шинжлэх ухааны зөвлөлийн дарга, 2009-2012 онд ХААИС, Инноваци, технологи дамжуулах төвийн захирал, 2013 оноос Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
1992 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссоос дэд профессор, 1996 онд ХААИС-ийн профессор, 1999 онд ОХУ-ын Мал эмнэлгийн олон нийтийн академийн гадаад гишүүн, 2007 онд ОХУ-ын Буриадын ХАА-н академийн хүндэт профессор, Сүүн хүчлийн бактери судлаачдын Азийн нийгэмлэгүүдийн холбооны Олон улсын гүйцэтгэх хорооны гишүүн, төлөөлөх захирал (IEBC, AFSLAB. 2002; 2010; 2019)-аар сонгогджээ.
Мал эмнэлэг, өсөлтийн физиологи, руменологи, малын халдваргүй өвчин, пробиотик, ашигтай бактерийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан