Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДОРЖ

АКАДЕМИЧ ТҮВДИЙН ДОРЖ Эдийн засгийн кибернетикч 1946 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1971 онд Москвагийн Улсын Их Сургуулийг эдийн засгийн кибернетикч мэргэжлээр төгсжээ. 1979 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд “ Салбарын хөгжлийн байршлын оновчтой төлөвлөгөөний олон шата

ДОРЖ


АКАДЕМИЧ ТҮВДИЙН ДОРЖ

Эдийн засгийн кибернетикч

1946 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

1971 онд Москвагийн Улсын Их Сургуулийг эдийн засгийн кибернетикч мэргэжлээр төгсжээ.

1979 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд “Салбарын хөгжлийн байршлын оновчтой төлөвлөгөөний олон шатат загвар ” сэдвээр эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 1990 онд Москвагийн Улсын Их Сургуульд “Эдийн засгийн өсөлт бүтцийг шинжлэх, прогнозчилох арга зүйн асуудал” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1971-1986 онд ШУТИС, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1986-1988 онд Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх Ухааны Академийн Эдийн Засгийн хүрээлэнд орлогч захирал, 1988-1990 онд МАХН-ын төв хороонд зааварлагч, 1991-1994, 1996-1997 онд МУИС-ийн Эдийг Засгийн Дээд сургуулийн захирал, 1997-2009 онд МУИС-д тэргүүлэх профессор, “Эдийн засаг” сэтгүүлийн эрхлэгч, 2009-2017 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар эрдэм сургуулийн захирлаар ажиллаж байна.

1992 онд МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 1996 онд Менежментийн холбооны дэд тэргүүн, 2000 онд Эдийн засаг бизнесийн холбооны тэргүүн, 1995 онд Эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, дарга, 2009 онд Статистик хэмжил зүйн үндэсний зөвлөлийн гишүүн, 2010 онд Төрийн удирдлагын ухаанаар доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2009 онд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хийж байна.

2005 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн цол, 2000 онд Статистик хэмжилзүйн тэргүүний ажилтан, 2003 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2002 онд Алтан гадас одон, 1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1992 онд Боловсролын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90-н жилийн ойн медалиудаар шагнуулжээ.

Эдийн засгийн өсөлт, бүтэц, санхүү, мөнгөний бодлого, менежмент, эдийн засгийн математик загварчлал, эконометрикийн чиглэлээр зонхилон судалгаа шинжилгээгээ хийж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ