Гишүүд
ДОРЖ (1936-1991)
АКАДЕМИЧ ДОРЖХАНДЫН ДОРЖ (1936-1991) Археологич, түүхч 1936 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно гол хэмээх газар төржээ. 1945-1955 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1955-1960 онд ЗСБНХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийн түүхийн факультетыг арх
АКАДЕМИЧ ДОРЖХАНДЫН ДОРЖ
(1936-1991)
Археологич, түүхч
1936 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно гол хэмээх газар төржээ.
1945-1955 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1955-1960 онд ЗСБНХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийн түүхийн факультетыг археологич мэргэжлээр төгссөн.
1970 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт “Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн үе” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1990 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Түүх, хэл зохиол, филисофийн хүрээлэнд “Монголын чулуун зэвсгийн үе” сэдвээр түүхийн ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1960 оны дунд үеэс Их дээд сургуульд багш, 1960-1991 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ЭША, Монгол Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедиц (МЗТСХЭ), хээрийн шинжилгээний ангийн судлаач, 1969-1990 онд МЗТСХЭ-ийн Палеолитын шинжилгээний ангийн Монголын талын удирдагч, 1977-1989 онд Түүхийн хүрээлэнгийн археологи-этнографийн секторын эрхлэгч, 1981-1989 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-1991 онд тус хүрээлэнгийн захиралаар ажиллаж байв.
1981, 1991 онд Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалиар шагнуулжээ.
Монголын эртний түүх, тэр дундаа чулуун зэвсгийн үеийн түүх, хадны зургийн судалгаагаар зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Түүхийн шинжлэх ухаан