Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДОРЖ (1943-2005)

АКАДЕМИЧ ЛОДОНЫ ДОРЖ (1943-2005) Математикч 1943 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төржээ. 1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг математикийн мэргэжлээр төгссөн. 1975 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд “Тооцоолон бодох цогцолбор ба удирдлагын автоматжуулсан си

ДОРЖ (1943-2005)



АКАДЕМИЧ ЛОДОНЫ ДОРЖ

(1943-2005)

Математикч

1943 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төржээ.

1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг математикийн мэргэжлээр төгссөн. 1975 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд “Тооцоолон бодох цогцолбор ба удирдлагын автоматжуулсан системийн математик хангамжийн асуудал” сэдвээр Физик математикийн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1990 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд Академич хэргэм хүртжээ.

1966 оноос ШУА-ийн системд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1975 оноос Математикийн хүрээлэнд секторын эрхлэгч, 1977 оноос эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1983-1991 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1991 оноос Физик, технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Халх голын байлдааны медалиар шагнуулжээ.

Мэдээллийн технологи, алгоритм, программ хангамжийн чиглэлээр ажиллаж байсан.

  • Жинхэнэ гишүүн
  • Математикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ