Гишүүд
ДОРЖГОТОВ
АКАДЕМИЧ ДЭЧИНГУНГААГИЙН ДОРЖГОТОВ Хөрс судлаач, Газарзүйч 1940 онд Төв аймгийн Баян сумын нутагт төржээ. 1947 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1957-1962 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж хөрс судлаач-агро химич мэргэшлээр төгс
АКАДЕМИЧ ДЭЧИНГУНГААГИЙН ДОРЖГОТОВ
Хөрс судлаач, Газарзүйч
1940 онд Төв аймгийн Баян сумын нутагт төржээ.
1947 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1957-1962 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж хөрс судлаач-агро химич мэргэшлээр төгсжээ.
1973 онд ОХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд “Монгол орны хойд хэсгийн хөрсний газар зүйн үндсэн шинж хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр Газар зүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд ОХУ-ын Москва хотод М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд “Монгол орны хөрс” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D.)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1962-1974 онд ШУА-ийн Газарзүй цэвдэг судлалын хүрээлэнд ЭША, 1974-1985 онд ШУА-ийн Газарзүй цэвдэг судлалын хүрээлэнгийн Хөрс-геохимийн тасгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1985-1994 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын тасагт эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1994-2014 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн захирал, 2014 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
1995 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. 2010 онд Монголын ШУА-ийн тэргүүн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, 2018 онд ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал “Н.М.Пржевальскийн нэрэмжит алтан медаль”-иар шагнуулжээ.
2001 онд БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн “Хүндэт профессор” цол, 2002 онд Монгол улсын Багшийн их сургуулийн “Профессор” цол, 2010 онд Монгол улсын хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүнээр сонгогдсон.
Монгол улсын байгаль орчин, газар зүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Газарзүйн шинжлэх ухаан