Гишүүд
ДОРЖСҮРЭН
АКАДЕМИЧ ЧИМИДНЯМЫН ДОРЖСҮРЭН Ойн аж ахуйн инженер, ой судлаач 1952 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Худаг сүүж” хэмээх газар төржээ. 1959-1960 онд Архангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1961-1969 онд Улаанбаатар хотын 10 жилийн 21-р дунд сургуулийг дүүргэж, 1969-1
АКАДЕМИЧ ЧИМИДНЯМЫН ДОРЖСҮРЭН
Ойн аж ахуйн инженер, ой судлаач
1952 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Худаг сүүж” хэмээх газар төржээ.
1959-1960 онд Архангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1961-1969 онд Улаанбаатар хотын 10 жилийн 21-р дунд сургуулийг дүүргэж, 1969-1974 онд Монгол улсын ХААИС-ийн ойн аж ахуйн инженерийн анги, 1976-1979 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Ойн академийн аспирантурт суралцан ойн аж ахуйн инженер мэргэжил, ой судлаач мэргэшлээр төгссөн.
1979 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Ойн академид “Төв Хангайн тайгажуу шинэсэн ойн сэргэн ургалт, ургамлын бүлгэмдлийн хөдлөлзүйд үндсэн ашиглалтын огтлолт, түймрийн үзүүлэх нөлөө” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D), 2006 онд ОХУ-ын Красноярск хотод Оросын ШУА-ийн Сибирийн салбарын В.Н.Сукачевийн нэрэмжит Ойн хүрээлэнд “Монгол орны шинэсэн ойн ургамал бүлгэмдлийн бүтэц, хүний гарвальт хөдлөл зүй” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2014 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1974-1987 онд ХААИС, 1987-1989 онд Шинжлэх ухаан технологийн их сургууль, 1989-1996 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1996-2000 онд Байгаль орчны яамны Байгаль орчныг хамгаалах албаны Ой, ангийн товчооны дарга, 2001-2002 онд Байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, 2002-2015 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2015-2019 онд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, 2019 оны 9-р сараас Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.
1991 онд МУИС-ийн дэд профессор, 2007 онд профессор цол хүртсэн.
Ой судлал-экологи, ургамал бүлгэмдлийн сукцесс, ойн нөхөн сэргээлт, таксац, тогтвортой менежмент, ой модны өсөлт, хөгжил, биомассын загварчлал, уур амьсгалын өөрчлөлтөд ойн экосистемийн дасан зохицох байдал, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Ботаникийн шинжлэх ухаан