Гишүүд
ДУГАРЖАВ
АКАДЕМИЧ ЧҮЛТЭМИЙН ДУГАРЖАВ Ботаникч, биологи-геоботаникч, ой судлаач 1946 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Хар худаг хэмээх газар төржээ. 1964 онд Баруун урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1964-1970 онд ЗХУ-ын Ленинград хотын А.А.Ждановын
АКАДЕМИЧ ЧҮЛТЭМИЙН ДУГАРЖАВ
Ботаникч, биологи-геоботаникч, ой судлаач
1946 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Хар худаг хэмээх газар төржээ.
1964 онд Баруун урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1964-1970 онд ЗХУ-ын Ленинград хотын А.А.Ждановын нэрэмжит Ленинградын улсын их сургуульд суралцан, ботаникч мэргэжил, биологи-геоботаникч мэргэшлээр төгссөн.
1980 онд ЗХУ-ын Красноярск хотын Оросын ШУА-ийн В.Н.Сукачевын нэрэмжит Ойн хүрээлэнд “Хангайн нурууны шинэсэн ойн байгалийн нөхөн ургалт” сэдвээр ХАА-н ухааны боловсролын доктор (Ph.D), 1996 онд тус хүрээлэнд “Монгол орны шинэсэн ой: орчин үеийн төлөв байдал, нөхөн үйлдвэрлэл” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1970-1974 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд лаборант, дадлагажигч ажилтан, 1974-1986 онд Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, лабораторийн эрхлэгч, 1987-1999 онд Ботаникийн хүрээлэн, Биологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1999-2005 онд Ботаникийн хүрээлэнд захирал, 2005-2010 онд Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2010-2015 онд Ботаникийн хүрээлэнд захирал, 2015-2020 онд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
1993 онд ШУА-ийн оны шилдэг өгүүллийн шагнал, 1997 онд НҮБ-ийн Байгаль орчны талаарх Сасакавагийн нэрэмжит шагнал, 2001 онд Алтан гадас одон, 2007 онд ШУА-ийн оны шилдэг бүтээлийн шагнал “Алтан медаль”, 2009 онд МУИС-ийн профессор, 2019 онд ОХУ-ын ШУА-ийн гадаад жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртсэн.
Ой судлал, экологи, ойн мужлал, байгалийн нөхөн ургалт, ойжуулалт, ой үржүүлэг, дендрохронологи, хүлэрт намаг, доройтсон намгийг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Ботаникийн шинжлэх ухаан