Гишүүд
ДУЛМАА
АКАДЕМИЧ АЮУРЫН ДУЛМАА Биологич, загас судлаач 1936 онд Улаанбаатар хотод төржээ. 1945-1951 онд бага, дунд сургууль, 1951-1956 онд МУИС-ийг биологич мэргэжлээр, 1962-1964 онд ЗХУ-д аспирантурт суралцаж төгссөн. 1964 онд ЗХУ-д “Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын нууруудын гидробиол
АКАДЕМИЧ АЮУРЫН ДУЛМАА
Биологич, загас судлаач
1936 онд Улаанбаатар хотод төржээ.
1945-1951 онд бага, дунд сургууль, 1951-1956 онд МУИС-ийг биологич мэргэжлээр, 1962-1964 онд ЗХУ-д аспирантурт суралцаж төгссөн.
1964 онд ЗХУ-д “Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын нууруудын гидробиологи” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн, 1974 онд ЗХУ-д “БНМАУ-ын нуурын биологи” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1990 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1956-1962 онд УБДС-д биологийн багш, тэнхимийн эрхлэгч, 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Биологийн хүрээлэнд амьтан судлалын тасаг, сектор, загас-гидробиологийн лабораторийн ЭШАА, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар ажиллаж байна.
1990 онд профессор, 1999 онд АНУ-ын ШУА-ийн гишүүн, 2000 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль 2 удаа, Ардын хувьсгалын ойн медалиуд, 5-8 дугаар Таван жилийн гавшгайч цол, тэмдэгтэн, Улаанбаатар хотын хөдөлмөрийн удаа дараагийн аварга, XX зууны гарамгай экологич эрдэмтэн өргөмжлөл, “Дэлхийн нэрт зүтгэлтэн эмэгтэйчүүдийн тухай нэвтэрхий толь”, “Азийн бүс нутгийн алдарт хүмүүсийн нэвтэрхий толь бичиг”-т удаа дараа нэр нь дэвшигдэн нийтлэгдсэн, 1995-2004 оны “Дэлхийн тэргүүний эмэгтэй” өргөмжлөл, 1996-2005 онд “Ази тивийн гарамгай эмэгтэй” өргөмжлөлөөр шагнуулжээ.
Нуур, усны орчин зүйн амьтны идэш тэжээл, амьдрахуйн орчин нөхцөл, Монгол орны загасгүй тогтмол нууруудыг шинээр загасжуулах, зарим нуурт агнуурын үнэт загас нэмэн сэлбэж нутагшуулах чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан