Мэдээ мэдээлэл
Эгийн голын усан цахилгаан станц төслөөс сэлэнгэ мөрөн, байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөг судлах монгол–оросын хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Эгийн голын усан цахилгаан станц төслөөс сэлэнгэ мөрөн, байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөг судлах монгол–оросын хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий Эгийн голын усан цахилгаан станц (ЭГУЦС) төслийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэхүү ажлын хэсэг, судалгааны багийн хамтаар “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ“ сэдэвт судалгааг 2025 оны 8-р сараас хойш гүйцэтгэсэн юм.
- “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлангийн урьдчилсан хувилбарыг шинжээчдийн санал, зөвлөмжийг харгалзан амжилттай боловсруулсныг дэмжин сайшаав.
- Монголын талаас санал болгосон ЭГУЦС-ын гидротехникийн байгууламжуудын бүрэлдэхүүн, техникийн горимын тооцоо шийдлүүдийг үндэслэн хамтран хийсэн судалгаагаар уг төсөл нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемийн тэнцвэрт байдлын экологийн шаардлагыг хангахыг хамтарсан баг тогтоож, Эгийн голын усан цахилгаан станцыг зарчмын хувьд барих боломжтой гэдэг дээр санал нэгдэв.
- Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдийн хамтран боловсруулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлангийн дүгнэлт, зөвлөмжийг 2026 оны 11-р сардаа багтааж Засгийн газар хоорондын комисст танилцуулах.
- ЭГУЦС төслийг хэрэгжүүлэх бүх үе шатанд байгаль орчны иж бүрэн мониторинг зохион байгуулах шинжлэх ухааны үндэслэлийг хамтран боловсруулах зэрэг багтсан.