Гишүүд
ЭНХБАТ
АКАДЕМИЧ СОДНОМЫН ЭНХБАТ Цөмийн физикч, физикийн багш 1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд ЗХУ-ын Дубна хотын 8-р сургуульд дунд сургууль, 1971-1973 онд Харьковын Политехникийн дээд сургууль, 1975-1979 онд МУИС-ийн Физик математикийн факультетад суралцан цөмийн физикч
АКАДЕМИЧ СОДНОМЫН ЭНХБАТ
Цөмийн физикч, физикийн багш
1954 онд Улаанбаатар хотод төрсөн.
1961-1971 онд ЗХУ-ын Дубна хотын 8-р сургуульд дунд сургууль, 1971-1973 онд Харьковын Политехникийн дээд сургууль, 1975-1979 онд МУИС-ийн Физик математикийн факультетад суралцан цөмийн физикч, физикийн багш мэргэжлээр, 1982-1984 онд Москвагийн Марксизм, Ленинизмийн их сургуульд улс төрийн дээд боловсролыг эзэмшин төгсжээ.
1989 онд ЗХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд “Создание и исследование стримерной камеры-мишени с лазерным для изучения взаймодействий элементарных частиц” сэдвээр физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2006 онд ОХУ-ын ШУА-д “Исследование взаймодействий элементарных частиц с применением регистрации треков заряженных частиц в стримерной камере с лазерным освещением” сэдвээр физик математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1973-1975 онд Политехникийн дээд сургууль, ЭХФ-ийн Дулааны тэнхимд лаборант, 1979-1981 онд МУИС-ийн Физик математикийн факультетын Цөмийн шинжилгээний лабораторид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1988 онд ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1988-1991 онд МУИС-ийн Физик математикийн факультетад эрдэм шинжилгээний ажилтан - багш, 1991-1996 онд “НИК” ХХК, “МРТ” ХХК-д ерөнхий захирал, 1996-1998 онд ШУА-ийн Төслийн товчоонд төслийн удирдагч, 1998-2006 онд ШУА-ийн Технологи дамжуулах төвийн захирал, 2006-2008 онд Засгийн газрын Цөмийн энергийн комиссын дэд дарга, 2008-2012 онд Засгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн комисс, Цөмийн энергийн газрын дарга, 2012-2016 онд Кувейт улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2017 оноос ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд төслийн удирдагчаар ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Физикийн шинжлэх ухаан