Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЭНХТҮВШИН (1952-2016)

АКАДЕМИЧ БАТБОЛДЫН ЭНХТҮВШИН (1952-2016) Статистикч 1952 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг Сүүл толгой хэмээх газар төрсөн. 1974 онд МУИС, 1982 онд Москвагийн Статистикийн их сургуулийг төгсжээ. 1982 онд “Дээд боловсролын статистик судалгаа прогнозчлол” сэдвээр дэд эрдэмтэн

ЭНХТҮВШИН (1952-2016)


АКАДЕМИЧ БАТБОЛДЫН ЭНХТҮВШИН

(1952-2016)

Статистикч

 1952 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг Сүүл толгой хэмээх газар төрсөн.  1974 онд МУИС, 1982 онд Москвагийн Статистикийн их сургуулийг төгсжээ.

1982 онд “Дээд боловсролын статистик судалгаа прогнозчлол” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1991 онд “Боловсролын хөгжлийн судалгааны асуудал” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1974-1975 онд МУИС-д багш, 1975-1983 онд АБЯам, Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн улсын хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1986 онд Ардын боловсролын яаманд 1 орлогч сайд, 1987-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хороо 1 орлогч дарга, 1990-1992 онд Боловсролын яаманд Тэргүүн дэд сайд, 1992-1994 онд Шинжлэх ухаан боловсролын яаманд Шинжлэх ухаан технологийн газрын ерөнхий захирал, 1994-1996 онд ОХУ дахь Элчин сайдын яаманд ЭСЯ-ны шинжлэх ухаан боловсрол, соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, 1997-2009 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1998 онд Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, 2005-2008 БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга, 2009-2016 онд ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

1989-1992 онд ЮНЕСКО-гийн Азийн бүсийн боловсролын зөвлөлийн гишүүн, 1996 онд Дээд боловсролын олон улсын академийн гишүүн, 1998 онд Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн, 1999 онд Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, 1999 онд Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор хамгаалуулах зөвлөлийн дарга, 2006 онд ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, 2009 онд БСШУ-ны сайдын зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж байв.

2006 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2006 онд Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2003 онд Стандарт хэмжил зүйн тэргүүний ажилтан, 2002 онд Алтан гадас одон, 1999 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1988 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1981, 1991, 2001 онд Ардын хувьсгалын 60, 70, 80  жилийн ойн медаль, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

Монгол улсад боловсрол судлалын нэгэн чиглэл болох боловсролын эдийн засаг, менежментийн онол, арга зүйн үндэс суурийг тавьж хөгжүүлэх ажлыг зонхилон хийж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ