Зарлал
“ЭРДЭМ ХАКАТОН 2026” шилдэг инновацын төслийг шалгаруулах уралдаант арга хэмжээ
“ЭРДЭМ ХАКАТОН 2026” шилдэг инновацын төслийг шалгаруулах уралдаант арга хэмжээ
Шинжлэх Ухааны Академи нь Эдийн засаг хөгжлийн яам, Үндэсний шинжлэх ухаан технологийн сан болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран “ЭРДЭМ ХАКАТОН 2026” шилдэг инновацын төслийг шалгаруулах уралдаант арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний парк-211 тоот хурлын танхим зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновацын төслийг шалгаруулж, гарааны хөрөнгө оруулалтын грантаар дэмжихэд оршино. Арга хэмжээ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-г хэрэгжүүлэх зорилтод нийцсэн байх ба дараах үндсэн чиглэлээр оролцох боломжтой. Үүнд:
Арга хэмжээний үндсэн хуваарь:

- Мэдээллийн технологи
- Шинэ материалын технологи
- Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи
- Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
- Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл
Арга хэмжээний үндсэн хуваарь:
Тэмцээнд оролцогчид нь патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсхүл гэрээгээр эзэмших эрхтэй, Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, Аж ахуйн нэгж, Энтрепренёр хувь хүн оролцох боломжтой.
Бүртгэл болон нэмэлт мэдээллийг Шинжлэх Ухааны Академийн Инновацын хэлтсээс лавлана уу. (+976 880770802, badamkhatant@mas.ac.mn)