Гишүүд
ГАЛБААТАР
АКАДЕМИЧ ТҮВДЭНДОРЖИЙН ГАЛБААТАР Физикч 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1974 онд Германы Лайпциг хотын Хэрдерийн нэрэмжит хэлний институт, 1979 онд Германы Халле хотын Мартин Лютерийн нэрэмжит Их Сургуулийг физикч мэргэжлээр төг
АКАДЕМИЧ ТҮВДЭНДОРЖИЙН ГАЛБААТАР
Физикч
1956 онд Улаанбаатар хотод төрсөн.
1973 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1974 онд Германы Лайпциг хотын Хэрдерийн нэрэмжит хэлний институт, 1979 онд Германы Халле хотын Мартин Лютерийн нэрэмжит Их Сургуулийг физикч мэргэжлээр төгссөн.
1992 онд ЗХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтэд “Ангармоник хэт дамжуулагч дахь торны үзэгдлүүд” сэдвээр физик-математикийн ухааны дэд доктор (Ph.D), 2001 онд Монгол улсын ШУА-д “Электрон, ангармоник фононы харилцан үйлчлэлийн онолын зарим асуудлууд” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич цол хүртжээ.
1979-1987 онд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд дадлагажигч, дэд ажилтан, 1987-1994 онд ЗХУ-ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Онолын физикийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тус хугацаанд Герман улсын Дрезден хотын Хатуу биеийн физик, материал судлалын төв хүрээлэнд зочин судлаач, 1994-1996 онд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1996-2000 онд Монгол улсын ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2005 онд Монгол улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 2005-2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2016 онд Монгол улсын ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2016 оноос ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
1998-2003 онд Соросын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2001 онд Азийн Шинжлэх ухааны академиудын Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2003-2005 онд Азийн Шинжлэх ухааны зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2003-2005 онд Монголын нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байжээ.
1994 онд Италийн Триест хот дахь Гуравдагч орнуудын ШУА-ийн залуу эрдэмтний шагнал, 1996 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдэг, 2001 онд Алтан гадас одон, 2007 онд Гадаад харилцааны сайдын өргөмжлөл, 2009 онд Аюулгүй байдлын төлөө медалиар шагнуулжээ.
Сэргээгдэх эрчим хүч, хэт дамжуулал, эрчим хүчний хэмнэлттэй барилга, дулаан дамжуулалт, өнгө судлалын ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Физикийн шинжлэх ухаан