Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ГАН-ЭРДЭНЭ

АКАДЕМИЧ ТҮДЭВИЙН ГАН-ЭРДЭНЭ Химич-инженер, уургийн химич, энзимологич 1956 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт төржээ. 1974 онд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1975-1980 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын Прага хотын Х

ГАН-ЭРДЭНЭ

АКАДЕМИЧ ТҮДЭВИЙН ГАН-ЭРДЭНЭ 

Химич-инженер, уургийн химич, энзимологич 

1956 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт төржээ. 

1974 онд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1975-1980 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын Прага хотын Хими технологийн дээд сургуульд суралцан, химич-инженер мэргэжлээр төгссөн.

1987-1990 онд БНСЧСУ-ын ШУА-ийн Органик хими, биохимийн хүрээлэнд докторантаар суралцан “Үхрийн дэлүүний лизосомын фермент катепсин В болон Н-ын үүрэг, бүтэц байгууламжийн судалгаа” сэдвээр  химийн шинжлэх ухааны дэд эрдэмтэний зэрэг (Ph.D.= C.Sc), 2008 онд Монгол улсын ШУА-д “Убикютинтэй төстэй уураг NEDD8, ISG15-ын уламжлалуудыг нийлэгжүүлэн тэдгээрийг  шинэ фермент олоход ашиглах нь” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2015 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1980-1987 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, 1990-2000 онд ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнд Биохимийн тасагт эрдэм шинжилгээний дэд ажилтан, 2000-2006 онд АНУ-ын Атланта хотын Эморын их сургуульд зочин профессор, 2006-2009 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, 2012-2015 онд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2015-2016 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, 2016-2017 онд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, 2018 оноос ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 

1996 онд Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн. 

Биохими, уургийн хими, хүнсний химийн салбарт зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Химийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ