Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ГОНЧИГ (1921-2001)

АКАДЕМИЧ ДЭНДЭВИЙН ГОНЧИГ (1921-2001) Зоотехникч 1921 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. 1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсжээ. 1953 онд ЗХУ-ын Москва хотын К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Академид “Монгол үхэр, сарлаг, хайнагийн махны ча

ГОНЧИГ (1921-2001)



АКАДЕМИЧ ДЭНДЭВИЙН ГОНЧИГ

(1921-2001)

Зоотехникч

1921 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн.

1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсжээ.

1953 онд ЗХУ-ын Москва хотын К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Академид “Монгол үхэр, сарлаг, хайнагийн махны чанарыг харьцуулан судалсан дүн” сэдвээр ХАА-н ухааны доктор (Ph.D)-ын зэрэг, 1973 онд тус сургуульд “Монгол улсын махны үхрийн аж ахуй” сэдвээр ХАА-н шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1958 онд дэд профессор цол, 1976 онд профессор цол хүртсэн.

1991 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1947 онд МУИС-ийн МАА-н тэнхимд Ассистент багшаар эхэлж, ахлах багш, 1953-1954 онд Хөдөө Аж Ахуйн Яаманд Улсын Ерөнхий зоотехникч, 1954-1956 онд ШУ-ны хүрээлэнгийн ХАА-н секторт эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1956 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Нэгдлийн дарга, 1956-1959 онд Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1959-1961 онд Улсын САА-н удирдах ерөнхий газар Хэлтсийн дарга, 1961-1969 онд Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн МАА-н салбарын эрхлэгч, хүрээлэнгийн захирал, секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1969-2000 онд ХААИС-ийн Зоотехникийн факультетад Декан, тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллаж байв.

1971 Алтан гадас одон, 1978 он ХАА-н тэргүүний ажилтан, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1981 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1999 онд АНУ-ын Намтар судлалын институтын хүндэт гишүүний гэрчилгээ, 2000 онд Монгол улсын Гавьяат багш, Ардын Хувьсгалын 40, 70 жилийн ойн медалиудаар шагнуулжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинжлэх ухааныг үндэстэй хөгжүүлэх ажлыг Монголд эхлүүлсэн анхны эрдэмтэн юм. Монгол үхэр, сарлагийн биологийн онцлог, махан ашиг шимийг анх удаа харьцуулан судалж, Дэлхийн бусад үүлдрийн үхэртэй харьцуулах, өвөрмөц онцлог байдлыг илрүүлэх, цаашид чиглэлтэй үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтоон ажиллаж байв. 

  • Жинхэнэ гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ