Гишүүд
ГОНЧИГДОРЖ
АКАДЕМИЧ РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ Математикч, математикийн багш 1953 онд Архангай аймгийн Цахиур суманд төрсөн. 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсжээ. 1981 онд ЗХУ-ын Новосибирск хотын Улсын Их Сургуульд “Многообразия ассоциативн
АКАДЕМИЧ РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ
Математикч, математикийн багш
1953 онд Архангай аймгийн Цахиур суманд төрсөн.
1975 онд Монгол Улсын Их Сургуулийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсжээ.
1981 онд ЗХУ-ын Новосибирск хотын Улсын Их Сургуульд “Многообразия ассоциативных алгебр с дистрибутивным произведением подмногообразий” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D)-ий, 1991 онд Унгарын ШУА-ийн Математикийн хүрээлэнд “Direct product and sheaf Representations of ring and Their Rings of Quotients” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1975-1988 онд МУИС-ийн Физик-математикийн факультетад багш, 1988-1990 ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын бага хурлын дарга, 1992-1996, 1996-2000, 2004-2008 онуудад Монгол Улсын их хурлын гишүүн, 1996-2000 онд Монгол Улсын их хурлын даргаар ажиллаж байжээ.
2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, 2009 онд Сүхбаатарын одон, 2010 онд Чингис хааны одон, 2005 онд МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн Хүндэт доктор цолоор тус тус шагнуулжээ.
Алгебр, цагаригийн онолын чиглэлээр зонхилон судалгааны ажлаа хийж байна.
- Жинхэнэ гишүүн
- Математикийн шинжлэх ухаан