Гишүүд
ГООШ (1934-2009)
АКАДЕМИЧ БАТЫН ГООШ (1934-2009) Хүний их эмч, мэс засалч 1934 онд Улаанбаатар хотод төржээ. 1957 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1971 онд “Элэгний бэтгийг оношлоход дэлүүнд тодруулах бодис шахаж шинжлэх арга (спленопортографи) хэрэглэхүй” с
АКАДЕМИЧ БАТЫН ГООШ
(1934-2009)
Хүний их эмч, мэс засалч
1934 онд Улаанбаатар хотод төржээ.
1957 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1971 онд “Элэгний бэтгийг оношлоход дэлүүнд тодруулах бодис шахаж шинжлэх арга (спленопортографи) хэрэглэхүй” сэдвээр дэд эрдэмтэн, 1989 онд “Элэгний бэтгийн хавсарсан ба хүндэрсэн хэлбэрүүд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1957-1960 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч, 1960-1961 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумийн багш, 1961 онд АУДэС, АУИС, ЭМШУИС-д мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор ажиллаж байв.
1991 онд ЭМЯ-ны мэс заслын Ерөнхий мэргэжилтэн, ЭМЯ-ны Сайдын дэргэдэх мэс заслын салбар зөвлөлийн дарга, 1997 онд Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, 2004 онд ШУА-ийн анагаахын бага чуулганы гишүүн, 2004 онд АШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2004 онд “Монголын Анагаах Ухаан” сэтгүүлийн редакцын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2004 онд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.
1981 онд дэд профессор, 1990 онд профессор цол, 1990 онд “Элэг цөсний эмгэгийг оношилж, мэс заслаар эмчлэх нь” бүтээлээрээ Монгол улсын Төрийн шагнал, 1995 онд Монгол улсын Хүний гавьяат эмч, 2004 онд Ардын эмч цол хүртсэн.
Хэвлийн хөндийн болон элэг, цөсний эмгэгийн мэс заслын чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Анагаахын шинжлэх ухаан