Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ГУНГААДАШ (1923-1993)

АКАДЕМИЧ БАЛДАНЫ ГУНГААДАШ (1923-1993) Газар зүйч 1923 онд Буриадын Мухар шивэрийн районы хамтралын нутаг Төгнийн галттай хэмээх газар төрсөн. 1945 онд Эрхүүгийн Улсын Багшийн Дээд Сургуулийг газар зүйч мэргэжлээр, 1959 онд Москвагийн Их Сургуулийн Газар зүйн салбарын аспирантурт



АКАДЕМИЧ БАЛДАНЫ ГУНГААДАШ 

(1923-1993)

Газар зүйч 

 

1923 онд Буриадын Мухар шивэрийн районы хамтралын нутаг Төгнийн галттай хэмээх газар төрсөн.

1945 онд Эрхүүгийн Улсын Багшийн Дээд Сургуулийг газар зүйч мэргэжлээр, 1959 онд Москвагийн Их Сургуулийн Газар зүйн салбарын аспирантурт суралцан төгсжээ.

1960 онд “БНМАУ-ын Хангайн мужийн эдийн засгийн газар зүйн тодорхойлолт” сэдвээр дэд эрдэмтэн, 1971 онд “БНМАУ-ын эдийн засгийн газар зүй” сэдвээр шинжлэх ухааны доктор (SC.D)-ын зэрэг хамгаалсан. 1975 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1986 онд академич хэргэм хүртжээ.

1964 оноос ШУА-ийн Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн Эдийн засгийн газар зүйн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан, 1965-1974, 1982-1988 онд секторын эрхлэгч, 1976-1977 онд Газарзүй цэвдэг судлалын хүрээлэнгийн орлогч захирлын үүргийг гүйцэтгэж байв.

1992 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1951, 1982 онд Алтан гадас одонгоор 2 удаа, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиудаар шагнуулжээ. 

Байгалийн нөөцийг УААА-н хөгжил байршилд зориулан үнэлэх, үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын нутаг дэвсгэрийн асуудлыг судлах, түүний газар зүйн  үндэслэлийг боловсруулах, нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн цогцолбор болон эдийн засгийн мужуудыг илрүүлэх, эдийн засгийн газар зүйн мужлалтыг шинэчлэн боловсруулах чиглэлээр судалгаагаа зонхилон хийж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Газарзүйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ