Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ИЧИНХОРЛОО (1914-1987)

ВАНДАН-ИШИЙН ИЧИНХОРЛОО ШУА-ийн сурвалжлагч гишүүн (1914-1987) Хүний их эмч, мэс засалч 1914 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраан хэмээх газар төржээ. 1929 онд сувилагчийн курс, 1930-1933 онд Эрхүү хотын монгол ажилчны сургуулийн хүн эмнэлгийн анги, 1933-1938 онд Ленинград

ИЧИНХОРЛОО (1914-1987)


ВАНДАН-ИШИЙН ИЧИНХОРЛОО

ШУА-ийн сурвалжлагч гишүүн

(1914-1987)

Хүний их эмч, мэс засалч

1914 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраан хэмээх газар төржээ. 

1929 онд сувилагчийн курс, 1930-1933 онд Эрхүү хотын монгол ажилчны сургуулийн хүн эмнэлгийн анги, 1933-1938 онд Ленинград хотын Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

1953 онд “БНМАУ-д бэтэг өвчин тархсан байдал” эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээлээр Москва хотод ЗХУ-ын Анагаах ухааны академийн А.В.Вишневскийн  нэрэмжит мэс заслын хүрээлэнд дэд эрдэмтний зэрэг, 1961 онд “Элэгний өвчнийг мэс заслаар эмчлэх аргууд” бүтээлээр ЗХУ-ын Анагаах ухааны академийн А.В.Вишневскийн  нэрэмжит мэс заслын хүрээлэнд шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн.

1938-1939 онд Улаанбаатар хотын Төв эмнэлэгт их эмч, 1939-1940 онд Баянтүмэнгийн  цэргийн госпитальд мэс заслын их эмч, 1940-1944 онд Төв эмнэлгийн  мэс заслын их эмч, 1944-1945 онд Дорнод аймгийн цэргийн эмнэлэгт мэс заслын их эмч, 1945-1947 онд Төв эмнэлгийн мэс заслын эмч, 1947-1987 онд МУИС, АУДС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, багш, зөвлөх эмчээр ажиллаж байв.

1954 онд доцент, 1962 онд профессор, 1971 онд Монгол улсын Хүний гавьяат эмч цол хүртжээ. Сүхбаатарын одон,  Алтан гадас одонгоор 3 удаа, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиуд, улсын ударник, таван жилийн гавшгайч тэмдгээр шагнуулж байсан. 1949 онд Улсын бага хурлын гишүүн, 1951 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1953-1968 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн, 1954 онд Монголын Энхтайван найрамдлын хорооны гишүүнээр сонгогджээ. 

2018 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаторид академич В.Ичинхорлоогийн  цээж баримлыг залжээ.

Монгол улсад мэс заслын судалгаа, хэвлийн хөндийн мэс заслын чиглэлээр зонхилон ажилласан байна. 


  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ